Нийгмийн

Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг боомилсон байдалтай олджээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай нас барсан байжээ.

Байлдагч нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т  орших  "Боомын гаталга" нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон байна. Тус малын суурьт  2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

ХХЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 12:05

М##ын хулгайчтай таараад тэдний гарт өртсөн байж болзошгүй сайн ш##гах хэрэгтэй.харамс##тай.

Tojig
Tojig
2022-09-30 15:37

Zugeer alaad bdag bolhee haha ushuu alaach

Зочин
Зочин
2022-09-30 21:19

МОНГОЛЧУУДАА АЮУТУГАЙ МЭДТҮГЭЙ СЭРЭМЖЭЛТУГАЙ ХЭРГЭЖҮҮЛТУГАЙ ЦЭРГИЙН ЗАРЛАН БОЛБООС ЦААЗЫН ЯЛЫН БИЧИГ ГЭДГИЙГ МЭДТҮГЭЙ ЦЭРЭГТ ХҮҮГЭЭ ҮДЭЭД ХӨРЖ ХӨШСӨН ЦОГЦОС ХҮЛЭЭН АВДГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ? СОЦИАЛИЗМЫН ҮЕД ИНГЭЖ ОЛНООРОО ҮХЭЭГҮЙ ХАРИН Ч ТЭР ҮЕД ЦЭРЭГ ЦЭРЭГ ШИГ БАЙЛАА ХҮҮХДҮҮДЭЭ БИТГИЙ ЦЭРЭГТ ЯВУУЛААЧЭЭ ШУУРХАЙ АЛААД ЭХЭЛЛЭЭ ЭСВЭЛ ТА НАР ХОЙД ЭХ ЭЦЭГ НЬ ЮМ УУ? БИТГИЙ ЯВУУЛААЧЭЭ АЦНУУДАА

Зочин
Зочин
2022-10-01 09:08

Huurhii du halagdah bolson bhad eej aaw ni yamar hetsuu bga boloo tseregt yvaad uhej uregdeed bdag yamar hetsuu yum be orchin nuhtsul ene ter saijruulah heregtei bolow uu

Холбоотой мэдээ

Back to top button