Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

"Бэрэн" группийн Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас зээл авахад 31 хүн ТУСАЛЖЭЭ

Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчдийн дунд “Бэрэн групп” ХХК бий. Тус компани хоёр компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан. 2014 онд барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн ч өдийг хүртэл төлөөгүй байгаа юм. Чанаргүй зээлийн ангилалд багтсан. Мөн 2017 онд Хангай хотхоны нэрээр 15 тэрбумын зээл авсан байдаг аж. Одоо тус зээлийн барьцаанд нь Хангай хотхоны орон сууцны байруудыг хурааж зарж, улсын орлого болгохоор Хөгжлийн банкнаас ажиллаж буй.

Гэтэл даварсаар даварсаар Дагвын оронд гэгчээр тус компанийн зүгээс энэ зээлээ төлөхийн тулд Хөгжлийн банкнаас дахин 15 сая ам.долларын зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Хөгжлийн банкны холбогдох албаныхан мэдээлж байв. Тодруулбал, энэ хэмжээний мөнгөөр арматурын үйлдвэрээ барьж байж өмнө нь зээлсэн 32 тэрбум төгрөгөө төлөх боломжтой гэх зүйл ярьсан байдаг. Улмаар хөгжлийн банкнаас "Бэрэн" группийн тэрхүү хүсэлтийг хүлээж авъя хэмээн түр хорооны хуралд танилцуулсан. Хэрхэн шийдсэн талаар албаныхан эргэж ам нээгээгүй байна.

-БЭРЭН ГРУППИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХАД НӨЛӨӨЛСӨН ХҮМҮҮСТЭЙ ТАНИЛЦ-

 Тус компанийн захирал Б.Мөнхтөрийг эл асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард цагдан хорьсон. Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч "Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөрийг суллах хүсэлт ирсний дагуу шүүхээс түүнийг суллаад байгаа юм.

Тус компанийн хувьд Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авахдаа маш олон хүнд нөлөөлж, оролцуулж, нөлөөллөө маш сайн ашиглажээ. Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн албан тушаалтнууд болон тус банкны ТУЗ-ийн гишүүд, ажилчид, компанийн эзэд багтсан нийт 83 хүний хэргийг АТГ-т шалгасаар байна.

Тэгвэл эл 83 хүнээс 33 нь "Бэрэн" группийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямар нэг байдлаар оролцож, АТГ-т шалгуулж байна. Тодруулбал, өөрөө болон охиноос нь гадна 31 хүн оролцжээ. Тэдгээр хүмүүсийг нэрсийг зарлаж байна.

  1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан
  2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат
  3. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  4. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр
  5. Хөгжлийн банкны мэргэжилтэн асан С.Батзориг
  6. ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд асан М.Баярмагнай
  7. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Оюунчимэг
  8. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Баттулга
  9. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үхэртар
  10. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Бат-Очир
  11. Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-тийн гишүүн Б.Махбал
  12. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
  13. БХБЯ-ны ТНБД, ТУЗ гишүүн С.Магнайсүрэн
  14. Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөр
  15. Бэрэн групп ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэлмэг
  16. Бэрэн групп ХХК-ийн нягтлан бодогч Болдмаа
  17. Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.Сүхболд
  18. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн
  19. Хөгжлийн банкны газрын дарга асан Р.Батбаяр
  20. Хөгжлийн банкны хуулийн газрын захирал асан Г.Дашзэнгэ
  21. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал асан асан М.Золжаргал
  22. Хөгжлийн банкны зээлийн хэлтсийн захирал асан Г.Одонтуул
  23. ХХААХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн М.Баянмөнх
  24. ХҮН намын гишүүн Б.Найдалаа
  25. УУХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн Отгончулуу
  26. ЗТХЯ-ны ТНБД асан, ТУЗ гишүүн Б.Батзаяа
  27. ХАҮТ-ийн газрын дарга асан, ТУЗ гишүүн Ч.Нэргүй
  28. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
  29. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Д.Болдбаатар
  30. Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ
  31. Хөгжлийн банкны газрын дарга Б.Амгалан
  32. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Т.Пүрэвсүрэн
  33. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч Б.Чинзориг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-01 10:48

Ламбаа оролцоогүй ээ!!!!

Зочин
Зочин
2022-10-01 12:57

Мөн олон шимэгч а##зууд нэр зүсээрээ гарчэээ дээ. Одоо хэдийг авсаныг гаргаж тавина уу

Зочин
Зочин
2022-10-01 13:46

Зээл авахад нэг иймэрхүү л байгаа. Монголын банкнуудын зээлийн ш##гуур тэнгэрт авирахаас хэцүү

Зочин
Зочин
2022-10-01 14:47

Нэг луйварчинд ийм олон хүн үйлчлэх гэж зээл хэзээч эзэндээ очдоггүй танил т## авилга хээл хахуультай хүн л олж авдаг

Зочин
Зочин
2022-10-01 15:32

Тэр их мөнгийг юунд зарцуулаад эргэн төлөх боломжгүй болдог бнаа.Зээл авахад тус##сан бүх хүмүүсээр нь нтйлж төлүүл улсыг хохиролгүй болгуул..

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-01 16:07

Зээл авах ийм яривагтай хэцүү нь харагдаж байнадаа хөөрхий бид шан авсан л биз.

Зочин
Зочин
2022-10-01 17:43

Энэ нөхдийн хөрөнгийг нь хураа

иргэнИРГЭН
иргэнИРГЭН
2022-10-01 21:34

ГАНЦ НЭГИЙГ БУУДЧАХ

Зочин
Зочин
2022-10-01 21:50

Бүгд мөнгө авч вээ бүгдийг нь татаач дээ

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
2022-10-01 22:00

Л##руудыг бүгдийг нь хатуу шийтгэх хэрэгтэй.гэвч энэ засгийн үеийн зарим нөхдүүд оролцсон бх тул үнэн мөнөөр шийдэгдэнэ гэж худлаа биздээ.Хэрвээ хятдад бол ч дээлээ нөмрөх энүүхэнд бхда.даанч монгол юм даа.тийм болохоор л манай улс хөгжихгүй бна.бас улс төрчид нь хулхи гарууд.

Зочин
Зочин
2022-10-02 03:46

Дүүгиб

Зочин
Зочин
2022-10-02 03:47

Дүүг буруушаахгүй ээ!! Му дүү: Энэорёлонд

Зочин
Зочин
2022-10-02 08:30

Бүгд зээлдэгч ийм олон дамжлага, шүүлтүүрээр орж зээл авна, авлига биш энэ.

Баагий
Баагий
2022-10-02 08:46

одоо энэ 33 хүний хөрөнгийг хурааж шоронд хийх хэрэгтэй.ш##гаад нөлөөлсөн нөхдийг олсон л байна ш дээ.бүх том хэргүүдээс шийдэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-10-02 11:13

монголд томоохон ажил эхлүүлэхэд ажил нэг ингэж л явагддаг б.на ш.Ингэж олныг авилгадсан хүн зээлийг яах гэж төлөх ёстой гэж.Энэ 31-ийг шоронд хийвэл төлж таарна.Яах аргагүй барьцаа бол энэ 31-ийн амь шд.

Зочин
Зочин
2022-10-02 12:10
Reply to  Зочин

Банкны захирлууд тузын гишүүд бүр монгол банкны ерөнхийлөгч нь хүртэл оролцуулж байгаад олон хүнийг хахуулдаж з##илан улсын хөгжилийг хойш чангааж боломжийг аваилага хулгай хоёрыг цэцэглүүлсэн байх шивдээ харах царайны кятад царайлсан эрлийз новшийн хувийн намтрыг сайн судлахж байж гар## үүслийг ш##гах хян##т төрд байна уу? Худ##ч хулгайчид үйлчилж авилга шан харамж авсан нөхдийн ажиллаж байсан хугацааны ц##инг төлүүлж шударга бусаар ажиллаж улсад учруулсан хохирлыг заав## төлүүлж ажил ##бан туша## эрхлэх эрхийг нь бүр мөсөн хасаж арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-02 13:32

Монголд зээл авна гэдэг ийм хэцүү. Бүгд л зээл авахад чинь тус##сан гээд хичнээнийг өөрсөддөө авсан бол доо. Ингээд л хариуцлагыг өнөөх муу нэрт бизнесмен л хүлээнэ. Зээлийнх нь т##ыг зээл олж өгсөн нэрийдлээр аваад хоцорсон бол энэ хүн яаж өмнөх ажилаа хийж чадах юм бэ !

Сайн ээж
Сайн ээж
2022-10-02 18:24

Солиорол!

Zochin
Zochin
2022-10-04 09:08

Huurhii esreg namiinhaa bisnesmaniig l namnaj bna daa. Gazriin naimaachin enk60ld edriig ychij chadahgui baij. MAN-g dolooson hugjiliin banknii zeeldegch nar ni zuv zugeer l yawj bna.

Зочин
Зочин
2022-10-08 17:51

31 хүн шүүхийн ха##га татахнээ мөнхтөрч овоо муу гар юмдаа

Зочин
Зочин
2022-10-08 18:36

За за 31 хүний гарыг их багаар "цайлгахад" хэдэн хувийг зарсан бол зээлийнхээ

Худал мэдээллээ боль
Худал мэдээллээ боль
2022-10-11 17:14

Ш##гагдаагүй, худ## мэдээллээр ханд##т авч, сенсаци тарихаа боль. 31 тус##сан гэдгийг танай сайт тогтоосон юм уу. Урдах ажлаа хийгээд явж байсан олон хүмүүс байгаа. Хар, цагааныг мэргэжлийн байгууллага, шүүх ялгана. Танай сайт бусдын гэм бурууг тогтоохгүй шүү. Яаж ч бодсон 83 хүн бүгд буруутай байна гэдэг худлаа. Төр үнэн, худлыг ялгаад өгнө.

Нийгмийн тархийг бүү угаа
Нийгмийн тархийг бүү угаа
2022-10-11 17:23

Үндсэн хуульд зааснаар шүүх л эцсийн шийдвэр гаргана. Наана нь мэргэжлийн хүмүүс үнэн мөнийг олохоор ажиллаж байгаа. Улстөр, сэтгүүлчид харин нөлөө үзүүлэхээ болино уу.

Zochin
Zochin
2022-10-12 13:52

Ene mergejiltnud n helmegdej bgan bishu? Jinhen idej uusan tom avilgachdaa l sain shalgaach. Ajla hiisen engin ajilchid nuluulj chadku sht. Deer n ter tom tom zahiral darga nar n bhad yaj nuluulhuu? Unen zuvuur shalgaarai da gemgui olon huniig helmegduulev!!!

Zochin
Zochin
2022-10-12 14:04

Ene olon hun bugd buruutai bn gj bhgui ee. Tom avilgachdaa sain shalguul taarna. Ajla hij bga gemgui mergejiltnuudig helmegduulj bgan bishu. Sain shalgaj unen zuviin olooroi do. Gemgui humuusig tatan oroltsuulj helmegduulev.

Холбоотой мэдээ

Back to top button