Нийгмийн

Хойлог шувуу агнаад эрүүгийн хариуцлага хүлээв

Иргэн Ивээлийг Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хойлог шувуу агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан “Алтайн хойлог” шувуу нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй гэх ангилалд хамаардаг, тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон шувуу юм.

Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000 - 27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ивээлд Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Говь- Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Түүнчлэн Амьтны тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу түүний Алтайн хойлог шувууг агнасны улмаас байгаль- экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Хураангуй бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bii
bii
10 сар 1, 2022 23:11

novsh ymdaa

Зочин
Зочин
10 сар 2, 2022 09:54

Хөөрхий❗ Монгол улсын маань ял яасан ч сул байна даа ❗

Д Баярсайхан
Д Баярсайхан
10 сар 2, 2022 14:16

Зөв,амьтныг өрөвдөхгүй мөнгөнд шунасан нөхдүүдийг хуулийн дагуу шийтгэх нь зөв.Ховор,цөөрсөн амьтдаа хамга�##�ах хэрэгтэй Хүмүүсээ!

Зочин
Зочин
10 сар 2, 2022 22:59

Нохой 7,илрүүлсэн маанаг цагдааг бурхан та�##�аг

Back to top button