Нийгмийн

Сэтгэцийн өвчтэй иргэн зочид буудлаас үсрэх гэж байсныг аварлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд зочид буудлын гуравдугаар давхраас сэтгэцийн өөрчлөлттэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллад иржээ. дуудлагын дагуу цагдаагаас онцгой байдлын албан мэдэгдсэн байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6.4 км замыг туулан 20:18 цагт очиход Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай иргэн Л /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тус буудлын гуравдугаар давхраас үсрэх гэж байжээ.

Тиймээс хаалгыг онгойлгон орж, тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-03 20:40

СОГТУУ ЮМ УУ? СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ЮМ УУ? ЭНЭ НИЙТЛЭЛ БИЧИХ ДУРТАЙ ЮМ БОЛ ҮГ ҮСГЭЭ УТГА НАЙРУУЛГАА АНХААРДАГ ХҮН БАЙНА УУ? ТЭГЭЭД Ч ИЙМЭРХҮҮ ЮМАНД БЕНЗИН ТОС ЦАГ ЗАВ БҮҮ ГАРГААЧЭЭ ЯВАХ ЗАМД НЬ БҮҮ СААД БОЛ НЭГЭН АРХИЧНААР ХОТ ДУТАХГҮЙ ЯВУУЛ

Холбоотой мэдээ

Back to top button