Энтертайнмент

Дуучин Э.Дашням бие даасан тоглолтоо хийхээр болжээ

"Монгол HD” телевизээс зохион байгуулсан “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрөвт шалгарсан дуучин Э.Дашням бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, ирэх 11-р сарын дундуур "UB" паласт зохион байгуулах бөгөөд тоглолтын бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.

Тэрбээр шоунд оролцохдоо “Өнө мөнх орон”, “Нэргүй салхи”-ийг дуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн, монгол түмний хамгийн хайртай оролцогчдын нэг нь болж чадсан юм.

Э.Дашням монгол дууны шатанд “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г хоршуулан дуулсан нь дэлхийн шилдэг үзүүлбэрийн нэгээр шалгарч, монгол дуу, монгол дуучин дэлхийд үнэлэгдсэн юм. Байгаагаараа, эгэл боргил зангаараа, эвлэгхэн, мэдрэмжтэй хоолойгоороо олонд танигдсан түүний өвөө нь Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button