НИЙГЭМ

"ОХУ-ын иргэдийн талаар худал мэдээлэл тараавал хоёр сая төгрөгөөр торгоно"

Олон нийтийн сүлжээнд манай улсын иргэд болон зарим олон дагагчтай олны танил хүмүүс ОХУ-ын иргэдтэй холбоотой худал мэдээлэл тараах болов.

Тухайлбал, цахим орчинд "12 Монгол эмэгтэй ОХУ-ын иргэдээс ДОХ-ын халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Мөн ОХУ-ын иргэнтэй дотно харилцаанд орсон манай улсын хоёр эмэгтэй ДОХ-ын халдвар авснаа мэдэлгүй монгол залуустай дотно харилцаанд оржээ" гэх мэдээллүүд юм.

Эдгээр мэдээллүүд бүгд худал, ор үндэсгүй бөгөөд ямар зорилгоор ийм мэдээлэл тараасан нь ч ойлгомжгүй байгаа аж.

Энэ асуудлаар ХӨСҮТ-өөс тодруулахад, он гарсаар манай улсад ДОХ-ын 11 тохиолдол шинээр бүтгэгдсэн. Энэ 11 хүний хавьтлын тандалт, судалгаа хийгдэж, хэвийн хяналтад байгаа. Өөр шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Нийтийн сүлжээнд цацагдаж буй мэдээллүүд бүгд худлаа гэдгийг онцолсон юм.

Тэгвэл ийм төрлийн худал мэдээлэл тараасан иргэнд эрүүгийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу хоёр сая төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилнэ.

Эдгээр хүмүүстэй хуулийн хүрээнд хариуцлага ярилаа ч асуудлын уршиг бүрэн тасрах боломжгүй. Хуулийн үйлчлэл ч их нөлөө үзүүлхээргүй зөөлдөж байгааг эндээс харж болохоор байна. Одоогийнх шиг цахим мэдээллийн хэрэгсэл ноёрхож, нийгмийн олонх хэсэг дагаж, түүнийг дагасан мэдээллийн урсгалд шүүлтүүргүй итгэх болсон энэ үед хуулийн заалт чанга байх нь чухал байгаа юм.

Учир нь санаатай болон санамсаргүй байдлаар тарааж буй худал мэдээллүүд утга агуулга, зорилгоосоо хамаарч хүрэх үр дүн нь улс орны түвшинд ч яригдаж болох эрсдэл бий болохыг үгүйсгэх аргагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 18:53

ЗӨВ ОРОСУУД БОЛ ХЯТАДУУД БИШ ТЭД ЯДАЖ СОЁЛТОЙ ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮС ЮМ ШҮҮ.12 ОХИНЫГ ЧААЧЛАА ГЭЖ ҮҮ? ЯМАР БУХ АЗРАГА БИШ ГАЖ ДОНТОН УУ? НИЙГЭМД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮМҮҮСИЙГ ОЛООД ЗОХИХ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ.БИ УГ НЬ ОРОСОД СУРГУУЛЬ ТӨГССӨН НӨХӨРГҮЙ ЭМЭГТЭЙ ОРОСУУДЫГ ХАРАХААР САЛТАЙ ЧИЙГТЭЭД ЗҮРХНИЙ ЦОХИЛТ ТҮРГЭСЭЭД ИРДЭГ. УЧИР НЬ ЭРХҮҮГИЙН АНАГААХАД БАЙХДАА АНХНЫ ДУРЛАЛТАЙГАА УЧИРЧ ЧИТА ХОТООС ИРСЭН ЦЭВЭР ЦУСНЫ ОРОС ХАЙРДАА ОНГОНОО ДЭЛБЭЛҮҮЛЖ ДӨРВӨН ЖИЛ ХАМТРАН АМЬДАРЧ БАЙСАН.ДААН Ч ТЭР МИНЬ ИЗРИАЛЬ УЛС РУУ ААВ ЭЭЖИЙГЭЭ ДАГАЖ ЯВААД ТАГ ЧИГ.ОРОСУУД ЗҮГЭЭРЭЭ ГАНЦ ГЭМ НЬ ОНЖИГ РУУ Л ХИЙХ ГЭЭД БАЙДАГ ТЭР НЬ ЗОВЛОНТОЙ ЗА ЗА БААХАН ДЭМИЙРЧИХЛЭЭ УУЧЛААРАЙ

Зочин
Зочин
2023-12-24 17:30
Reply to  Зочин

Үх

Зочин
Зочин
2023-12-20 08:08
Reply to  Зочин

соёлтой ёс зүйтэй гэсэн үү?

Зочин
Зочин
2022-10-04 20:15
Reply to  Зочин

Чи чинь харин өвчинтэй жомбого байна ш дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-10-04 21:21
Reply to  Зочин

Өөрөө дохтой жомбого байна даа

ZOCHIN
ZOCHIN
2023-12-20 00:03

Зөв шүү дээ. Аман доор хагархай байна гэдэг шиг Твитерт ардчилсан намын дотор нуугдсан анц нэг хөгшин хжаагийн эрлийз голдуу юмнууд Орос хүн гэсэн сэдэв гаргаад өөрснөө зохиогод өдөр шөнөгүй жиргэж байдаг. Бүх муу муухай зүйлийг Орос хүн рүү чихдэг болж..Ийм ёс зүйгүй хулгайч нар Монголын төрд үеийн үед гай чирч ирсэн байдаг. Анхаар�##�даа авах цаг нь ч болсон.

Erdene
Erdene
2023-12-20 08:43

Orozuud bol gahain turliin amitad... Ukrainchuud gazraa saihan bordoj bnlee 😀

Зочин
Зочин
2023-12-20 23:28

Оросууд ДОХ оор дэлхийд 1т жаг�####�г

Гансүх
Гансүх
2023-12-23 20:56

Путин бол �##�уурчин.

Холбоотой мэдээ

Back to top button