Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ГЕГ-аас "iPhone 14" зэрэг гар утасны ачааг саатуулаад байна

Цахим орчинд "Гаалийн ерөнхийн газрын шийдвэрийн дагуу бүх карго компаниар агаарын ачаанд ирсэн IPhone-14 загварын гар утаснуудыг гааль саатуулах шийдвэр гаргасан байна" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад буй. Бид энэ асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад:
"Гаалийн ерөнхий газраас энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Тухайн хөндөгдөөд байгаа асуудлыг шуудангийн гааль хариуцан шалгаж байгаа. Тодруулбал, нэг хүн ижил төрлийн барааг хоёр ба түүнээс дээш тоогоор оруулж ирж байгаа бол гаалийн татвар төлөх зохицуулалт үйлчилдэг. Иймд утас олноор нь оруулж ирж байгаа иргэд утас нэг бүрээ өөр хүний нэр дээр бүртгүүлэн оруулж ирэх тохиолдол гарч байгаа. Энэ нь хувь хүний нууцын мэдээлэлд хамааралтай төдийгүй тухайн хүн өөрөө зөвшөөрөөгүй байхад дур мэдэн нэр дээр нь бүртгүүлсэн тохиолдол байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс нягтлах болон аюулгүй байдлын үүднээс шуудангийн гааль шалгаж байна" гэлээ.
Мөн бараа бүтээгдэхүүний тоо ширхэг хоёроос дээш бол татвар төлөхөөс гадна тухайн барааны үнийн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсантай тэнцэх хэмжээний /4,200,00 төгрөг/ үнэтэй бол татвар төлдөг байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 shirheg gehee l bolichiholdoo arai ard irgeded daramttai yu yadaj 4 bolgoldoo.