Хүүхдүүдийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол илэрчээ
Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн. Одоогийн байдлаар үзлэгээр хүн амын дундаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.
Тэдний дундаас 0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлжээ. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлсэн байна.
Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол гарсныг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АГААРЫН бохирдолоос цусны хорт хавдар хүүхдүүдэд их тусдаг гэж ВВС гээр нэвтрүүлэг гарч байна лээ.
гэр бүлээс нь судалгаа аваачээ! Гол төлөв ямар хоол унд хэрэглэдэг мөн ахуйн зориулалтаар хавдар үүсгэдэг сав суулга бодис хэрэглэж байна уу гэдгийг мөн хоол ундаа хэрхэн хадгалдаг гээд л хавдар үүссэн эх үүсвэр агаар орчноос гадна зөндөө л шалтгаан байгааш дээ . Бас удамшил байх талтайг гадны эрдэмтэд аль эрт тогтоосон. Ингээд хавдартай гэх хүүхдүүдийн судалгааны нийлбэр дүнгээс олон ижил шалтгаан байж болох талтай . Зарлаад л байхын оронд учир шалтгааныг олж илрүүлээд мэдээлж бусад хүүхдүүдэд сэрэмжлүүл. Хайрцаглаж савласан гадны үйлдвэрлэсэн хугацаа байхгүй зөвхөн дуусах хугацаа нь байдаг өглөөний хоол буюу мюсли хүртэл хавдар үүсгэгч удаан хадгалах нэмэлт бодистой гээд л судлах шалгах юм ч их л бий дээ. Хойч үеэ бодоод сайн шалга судал.