Гадаад мэдээ

БНСУ-ын жагсаал: 32 мянган хүн нэгдэж, улс төрийн эмзэг асуудлыг хөндлөө

Хуучин болон одоогийн засаг захиргаатай холбоотой олон асуудлаар бухимдлаа илэрхийлж, өнгөрсөн бямба гарагт улс төрийн хүрээний хоёр талын хэдэн мянган жагсагчид Сөүлийн төвд жагслаа. Либерал жагсагчид консерватив Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцорч, Ардчилсан нам (АН) болон хуучин зүүний үзэлтэй Мүн Жэ Ин засгийн газрын эсрэг “улс төрийн өшөө авалт”-аа зогсоохыг голдуу уриалж байв.

Тэд мөн тэргүүн хатагтай Ким Кеон Хиг их дээд сургуульд багшийн ажилд орохын тулд итгэмжлэлээ хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр тусгай шалгалт хийхийг шаарджээ. Харин консерватив жагсагчид АН-ын дарга Ли Жэ Мёныг 2022 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн амжилтгүй болсон компанит ажлыг нь санхүүжүүлэхийн тулд авлига авсан хэргээр баривчлахыг прокурорт уриалж, 2020 онд Өмнөд Солонгосын загас агнуурын ажилтныг Хойд Солонгос хөнөөсөн хэргийн хариуцлагыг Мүүн хүлээх ёстой гэж шаардав.

Жагсагчдын хооронд шууд мөргөлдөөн гараагүй байна. Жагсаалын өдөр Өмнөд Солонгост "Ковид-19"-ийн 26,256 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад 4800-аар нэмэгджээ.Тиймээс "Ковид-19"-ийн давлагаа дуусаагүй, сэрэмжтэй байхыг тус улсаас иргэддээ анхааруулж байна.

Уг жагсаалд 32,000 орчим идэвхтэн оролцсон хэмээн цагдаа нар тооцоолжээ. Олон мянган хүнийг хамарсан томоохон хэмжээний жагсаалын улмаас Сөүл хотын төв дэх Гванхвамун хотоос хотын танхим хүртэлх гол замуудыг тойрсон замын хөдөлгөөнд ноцтой саад учирсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button