Ханс Дитер Флик: Хэсгээсээ гараагүй ч хожилтой гэртээ харих нь

Германы шигшээ багийн дасгалжуулагч Ханс Дитер Флик Коста Рикаг 4:2-оор хожсон ч Испани-Японы тоглолтын үр дүнгээр тэмцээнээс хасагдсаныхаа дараа сэтгүүлчийн асуултад хариулжээ.
-Та хувцас солих өрөөгөөр оров уу. Танайхан ямаршуухан байна даа?
-Тоглогчидтойгоо ярилцаж амжаагүй л байна. Хувцас солих өрөөгөөр орсон, бүгд сэтгэлээр унасан байсан.
-Юу нь болсонгүй вэ. Асуудал юунд байв?
-Эхний үед олон боломж гарсан ч бид ашиглаж чадаагүй. Гэтэл бидний бүх боломжууд нэгдүгээр үед гарсан байсан.
-Та Японы Испанид оруулсан гоол, Коста Рикатай тоглосон үр дүн хоёрын алинд нь илүү уурлаж байна вэ?
-Бусад баг яах нь надад хамаагүй ээ. Бүх юм биднээс л болсон. Өмнөх тоглолтууд, оруулсан гоолыг харсан ч тэр. Испанитай тоглоход бидэнд эхний үед бидэнд олон боломж гарсан. Нэгийг нь ч билээ ашиглах ёстой байлаа. Тэгсэн бол яах ч байсан юм билээ. Тоглолтыг өөрийнхөө талд эргүүлж, санаачилгыг гартаа авч явах байсан ч бид чадсангүй.
Сэтгэл дундуур байгаагаа тоглогчдодоо хэлсэн. Тэд ч надаас дээрдэх юм байгаагүй. Гэсэн ч Кай Хаверц биднийг сэргээж, тоглолтод эргүүлж оруулсан. Бид ямартай ч тэмцээнийг хожиж дуусгалаа. Хувилбаруудыг автоматаар хийх хэмжээнд давтах ёстой байсан. Бидэнд Испанийг хожиж, Коста Рикаг илүү олон гоолоор хожих боломж байсан. Даанч цаг байсангүй дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.