Улс төрийн мэдээ

Г.Ганболд: 2013 онд БНХАУ-тай тулгаж, тогтоогдсон асуудлыг шийдчихсэн бол хулгай даамжрахгүй байсан

Өнөөдөр пүрэв гараг. УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хариулж байна.

Г.Ганболд: Бид хулийн дагуу оффтэйк гээд нууц гэрээнүүдтэй танилцах боломж байгаа. Засгийн газраас нууц гэрээнүүдийг ил болгох шийдвэр гарахаас нааш олон нийтэд мэдээлэх боломжгүй. Гэхдээ Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргад арванхоёрдугаар сарын 21-ний сонсголоос өмнө ил болгох хүсэлт тавьсан. Засгийн газар ч ил болгож өгнө гэдгээ илэрхийлсэн. Гэрээнүүд ил болсны дараа хүмүүсийн хүсээд байгаа нэрс тодорхой болно гэж хараад байгаа. Гэрээ нь нууц учраас хэнтэй, хэдэн төгрөгийн гэрээ хийснийг нь мэдэхгүй байна. Нууц гэрээ ил болсноор бүгд тодорхой болно.

Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёр зөрүүг л тогтоох гэж оролдоод байна. 2013 онд БНХАУ, Монголын гаалийн мэдээллийг тулгаад тогтоогдсон зүйлийг тухайн үед нь хууль, шүүхийн байгууллага шийдсэн бол хулгай даамжрахгүй байсан. Одоо бид хамгийн гол нь нотлох баримт цуглуулах гээд байгаа юм. Монголын Гааль, Хуулийн байгууллагууд БНХАУ-ын холбогдох байгууллага руу Монголын гаалиар гарахдаа хоосон гэсэн мэдээлэлтэй 22.664 машин БНХАУ-ын гааль руу орохдоо нүүрстэй байсан уу гэдгийг нотлохоор удаа дараа бичиг явуулсан. Гэсэн ч БНХАУ-ын талаас хариу өгөөгүй. Тиймээс ГХЯ-аар дамжуулж, БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо руу бичиг явуулсан. Хариу ирсэн. Дахиад Гаалийн байгууллага руу нь албан бичиг явуулсан. Зөвхөн БНХАУ-ын мэдээллээс гадна олон улсын байгууллагууд, энэ чиглэлийн мэдээлэл солилцдог байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, УИХ-д тайлагнана. Хөнгөн, хуумгай хандаж болохгүй. Энэ сардаа багтааж, нээлттэй сонсгол хийн тайлангаа тавья гэсэн зорилготой явж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 12:03

ганболд оо чамайг ш##гаж тогтоо гэсэн болохоос тэгсэн бол ингэсэн бол гэдэг үлгэр битгий яриа тэнэг ээ

Зочин
Зочин
2022-12-08 12:22

Ниргэсэн хойно нь хашгирав гэгч юм болох юм даа

Зочин
Зочин
2022-12-08 12:23

Энэ нөхөр бүтэхгүй үүнээс олигтой юм гарахгүй гэдэгт нь урьд нь өгч байсан ярилцлагаас харагдсан

Зочин
Зочин
2022-12-08 12:24

Өвөрхангайн уурын зуухны нүүрсчин шүү дээ

Зочин
Зочин
2022-12-08 12:24

МАТ бид цөөхөн хэдэн мөнгөтэй баячуудын тоглоом бас золиос болж байна. Тэдэнд мөнгө, эрх мэдэл байгаа учраас хууль, шүүх, цагдаа, прокурорыг тэр чигт нь гартаа оруулсан. Тэд /ТАХ-чид/ ##ь хэдийнээ дээрээсээ худ##дагдсан, шат шатандаа ялзарсан. Тиймээс өнөөдөр Монголд ямар ч зөв, шударгаар асууд## шийдэгдэхгүй байна. Зөвхөн баячуудын төлөө хууль үйлчилж байна! Энэ хулгай, дээрэм, авилга хээл хахуулийг ##га болгох ганц л арга байна. "Төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх" нь зөв. Ингэхээс наана хэзээ ч өөрчлөгдөхгүй. Наад зах нь ТАШ-ыг зөв шударгаар ш##гаруулж, яг тохирсон байранд нь тохирсон мэдлэг боловсролтой, зөв, шударга, цэвэр хүмүүс тавих хэрэгтэй!. Төрд хөрөнгө мөнгөтэй, бизнесмен, наймаачдыг хэзээ ч бүү ойртуул! Учир нь тэд мөнгөтэй байж яах гэж төрд шургаж байгаа билээ! Эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө! Хэзээ ч ард түмэн бидний төлөө биш гэдэг нь тодорхой байна! Ийм МБ-гүй шун##тай хүмүүс л хээл хахууль авч бас өгч байна. Мөнгөний шун##тай, ханаж цадахаа мэдэхгүй цөөхөн тооны мөнгө-эрх мэдэлтэй хулгайч, луйварчид, бизнесменүүд МУ-ыг минь самарч дууслаа!!!!!!

Зочин
Зочин
2022-12-08 12:25

Худла## яриад байх юм яасан ч их хур##ддаг юм 30 жил ярилаа 30жил идлээ одоо .зүгээр л ялаа хүлээ эх орон ард түмний боломжыг өг

Зочин
Зочин
2022-12-08 12:25

76-аас 60 гаруй гэхээр яааж нэг бол Хятадад хууль бусаар хөрөнгөжсөн төрийн өндөр ##бан туша##танд цаазын ял оноов . Нүүрсий хулгай хийж , авлига авсан дарга нар хялбаршуулах журам гэгчээр торгуулан , ял завшиж та бидний хажууд инээгээд явж байна. Монголд ийм хууль маш яар##тай хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button