Нийгэм мэдээ
Х.Баттулгын АН Л.Гантөмөрт “тахимаа өгөв”

АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрт Х.Баттулга талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал намын байр, хэрэг эрхлэх газраа хүлээлгэн өгчээ.
Ингэснээр С.Эрдэнийн талд явагдсан сунгаа бүрийг эсэргүүцэж ирсэн И.Мөнхжаргал тэргүүтэй Х.Баттулга талын АН-нхан Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөв. Угтаа энэ АН-ынхан урьд мөн даргын сунгаа явуулж, түүнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө ялалт байгуулж байв.
Өдгөө С.Зориг агсны хөшөөтэй АН-ын хуучин байр Л.Гантөмөрт очлоо. Түүнийг УДШ-ээс АН-ын даргаар бүртгээд буй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баталга амархаан худалдаад авчих байлгүй харж л байя даа
залуу даргад амжилт хүсье одоо ажлаа санй явуулаарай 2024 онд болох сонгуульд гайгүй хүмүүс сонгож аваарай амражаргал баярцогт нарантуяа уянга нар хүмүүст тщих үнэлэгддэг шүү
Amjilt husey
Эрдэнээ Шорон шааваа хөөрхий
Ингэж учираа олцгоосон нь дээрээ.
Эрдэнэ хөөрхий ганцаараа үлдлээ тэгэх ёстой байсан юм
Нэг айхтар, юм л бол төрхөмдөө гүйгээд олддоггүй монгол хүүхэн шиг тамга эргэж ирээ юү? За, овоо доо. Намын дарга хэн байг хамаагүй. Хужаа ч байсан яахав. Хамгийн гол нь энэ нам нэг л удирдлагатай болох хэрэгтэй.
Баттулга нэг л өдөр өөр юм яриад, "ял"-аа наймаалцах гээд давхина даа !!!