Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснийг хууль бус хэмээн шүүхэд хандлаа

Улсын дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбоотойгоор С.Эрдэнийн гэх Ардчилсан намаас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Тэд "Улсын дээд шүүхийн 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 10 тогтоол илтэд хууль бус шийдвэр учраас тус шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргалаа. Улсын дээд шүүх бол захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны байгууллагын чиг үүргийг гүйцэтгэгч юм. Тус хуулиар бүх шатны шүүх болон прокурорт хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас гадна хууль тогтоох, гэмт хэрэг эрх зүйн маргаан шийдвэрлэхээс бусад маргаантай холбоотой гаргасан шийдвэр бол захиргааны байгууллага гэж үздэг учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Улсын дээд шүүхийн 10 тоот тогтоол нь илтэд хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа" гэлээ.
С.Эрдэнийн тал тус шийдвэрийг улс төрийн намын тухай хууль, улсын дээд шүүүхийн улс төрийн намыг бүртгэх журам, ардчилсан намын 2022 оны гуравдугаар сарын 31-нд бүртгүүлсэн үндсэн дүрмүүдийн маш олон зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙ МИНЬ ХӨӨРХИЙ МИНЬ АМЬД БАЙНА МӨН БАЙНА ГЭЖ ОРИЛООД АХ ЛАМТАНГАА ОЧИЖ ГОЛОМТЫХ НЬ ҮНСИЙГ ХИЙСГЭДЭГ ХӨДӨӨНИЙ ЦӨЛХ ЭРИЙГ БИД МАРТААГҮЙ.ТҮҮН ЛУГАА ЭНЭ ХОГИЙН САЛБАДАЙГААР ДҮҮРЭН НАМАНЦАР ЯАСАН АМЬ БӨХТЭЙ ЛАЛАРЫН НАМ БЭ? БАЙСААР Л БАЙГАА ЮМ УУ? ШҮҮХДЭЛЦЭЖ ЗАВААРЧ НЯЛЦАГНАЖ ГАЧААЛДАЖ БАЙХААР САЙХАН НЭГ НЬ АМЬД ҮЛДЭХ ЗАРЧМААР ЯВЦГААГААЧ ЭНЭ НВ ШУДРАГА АРДЧИЛСАН НАМАНЦАР ГЭХЭЭР ХҮМҮҮС ШУУД БӨӨЛЖДӨГ БОЛСОН БАЙНА ЛЭ? ДОТОР НЬ МУУХАЙ ОРГИОД ЗАВААРЦАН БОХИРДСОН ДОТООЖНЫ САЛТАЙНУУДАА ТҮЙ ТОНТЛ ЦААШАА
Эрдэнээ шоронд орохоос айж байна
улсын дээд шүүхийн шийдвэрийг цуцлах нэг ч газар байхгүй гэдгийг мэдэхгүй байж олон юм бүү ярь ийм б##ай болохоор чинь хүмүүс танай намыг тоодггүй л байхгүй юу даа
Энэ нам хоёр гурав с##ах нь тодорхой болов оо...