ДЭЛХИЙСонин хачин

Калифорни муж үерт автаж хоёр хүн нас баржээ

Калифорни мужид орж эхэлсэн хүчтэй аадар бороо үргэлжилсээр байна. Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Калифорни муж үерт автаж хоёр хүн нас баржээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад их хэмжээний бороо орж байсан бол амралтын өдрүүдээр цас, бороо холилдон үргэлжилсэн байна. Улмаар ням гарагт торнадо хар салхи болж нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Image

Гэвч үргэлжлэн орох аадар борооны улмаас муж усанд автаж, хоёр хүн нас бараад байна. Улмаар нүүлгэн шилжүүлээд байсан иргэдийг дахин өөр газарт шилжүүлжээ. Бороо орсны улмаас Калифорнийн Тээврийн яам хөрсний нуралтыг арилгахын тулд замуудыг хааж, хотоос гарах болон орох хөдөлгөөн зогсоогоод байна.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button