НИЙГЭМ

МУИС-ийн төв байр соёлын өв тул нураахгүй, бусад барилгуудаа шинэчилнэ

МУИС 60 жилийн настай байруудаа нурааж, 18-25 давхар болгож шинэчилнэ-

Монгол Улсын Их Сургууль оюутан, багш, судлаачид, ажилтнуудынхаа сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “орчин, нөхцөл, боломж”-ийг бүрдүүлснээр өрсөлдөх чадвараа дээшлүүлж, олон улсын тэргүүлэх их сургуулиудын жишигт ойртоно хэмээн харж байна. Ингэснээр Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтах боломжтой гэж тооцоолж буй.

Тэд энэхүү зорилтынхоо хүрээнд хичээл сургалтын байруудаа нурааж, шинээр барихаар "МУИС кампус" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд хичээлийн гуравдугаар байр буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийг нураахаар төлөвлөж, ажлаа эхлүүлээд байна.

-МУИС хичээлийн болон оюутны дотуур байруудаа шинээр барина-

Байршил, газар: Одоогийн байгаа байршлыг өөрчлөхгүй бөгөөд хуучин барилга байгууламжуудыг сэргээн засварлах, нураагаад шинээр барих бүтээн байгуулалтыг хийнэ.

  • МУИС-ийн эзэмшил газрууд бүгд хамрагдана. Үүнд:
  • Хичээлийн 1, 2, 3-р байр 33,918 мкв талбай
  • Хичээлийн 4, 5-р байр 12,816 мкв талбай
  • Хичээлийн 6-р байр 2,239 мкв талбай
  • Байгаль эх лицей сургуулийн байр 11,389 мкв талбай
  • Оюутны байр I 895 мкв талбай
  • Оюутны байр II 879 мкв талбай
  • Оюутны байр III 865 мкв талбай
  • Оюутны байр IV 3,021 мкв талбай
  • Оюутны байр V 890 мкв талбай

-Долоон жилийн хугацаанд бүрэн шинэчилж дуусгана-

МУИС энэхүү төслөө одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд эхлүүлсэн юм. Энэ ажлын эхний үр дүн шинэ номын сангийн барилга байв. Харин одоо 2030 он гэхэд бүх барилгуудаа шинэчилж дуусгах юм байна.

Дэлгэрүүлбэл:

  • Бэлтгэл үе шат 2017-2018 он
  • Эхний үе буюу I ээлж 2018-2020 он
  • Дунд үе буюу II ээлж 2021-2025 он
  • Төгсгөлийн үе буюу III ээлж 2026-2030 он

Бүтээн байгуулалтын ажил:

  • Барилга байгууламж
  • Инженерийн дэд бүтэц шинэчлэл
  • Ногоон байгууламж, тохижилт
  • Зам, талбай, тохижилт

-МУИС-ийн хичээлийн төв байрыг 25 давхар болгож өргөтгөнө-

Энэ хичээлийн байрны барилгыг соёлын өв тул нураахгүй. Харин сэргээн засварлана. Мөн өргөтгөлийн 25 давхар байрыг барих юм байна. Үүний үр дүнд багтаамж 2-3 дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Барилгын нийт өртөг 40.4 тэрбум төгрөг буюу 16.5 сая ам.доллар.

Одоогийн байрны нийт талбайн хэмжээ: 6`265 мкв гурван давхар бөгөөд 73 жилийн настай аж.

-Шинжлэх ухааны сургууль буюу хичээлийн хоёрдугаар байрыг нураана-

Тус барилгыг нурааж суурин дээр нь 18 давхар хичээлийн шинэ байр барина. Ингэснээр хүчин чадал багтаамж нь хоёр дахин нэмэгдэх юм. Нийт 65.7 тэрбум төгрөг буюу 26.8 сая ам.доллараар тус бүтээн байгуулалтыг хийхээр төсөвлөжээ.

Мөн 18 давхар барилгаас гадна тусад нь шинээр зургаан давхар барилгыг хоёрдугаар байрны дэргэд үйлчилгээний зориулалтаар ашиглана. Тодруулбал, тус байрны 1, 2 давхарт автомашины зогсоол, 3, 4 давхарт фитнесс, алжаал тайлах төв, эмнэлэг байрлах бол 5 болон 6 давхарт хоолны газруудыг шийдэх аж.

-Хууль зүйн сургууль буюу хичээлийн гуравдугаар байрыг буулгаж 18, 12 давхар хоёр барилгатай болгоно-

50 жилийн настай дөрвөн давхар тус барилгыг эхний ээлжинд буюу энэ хавар нурааж барилгын ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Ингэхдээ хичээлийн гуравдугаар байрыг хоёр байхаар төлөвлөсөн бөгөөд IIIА байр нь 18, IIIB байр нь 12 давхар. Нийт өртөг 49.3 тэрбум буюу 20.1 сая ам.доллар.

-Дөрөвдүгээр байрыг нурааж 23 тэрбумаар шинэ барилга барина-

Хичээлийн дөрөдүгээр байрыг анх 59 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Шинэчилж 12 давхар болгосноор одоогийн хүчин чадал, багтаамжийн хэмжээ гурав дахин нэмэгдэнэ. Мөн тус байрны дэргэд биеийн тамирын заал, фитнесс, усан сан, эрүүл мэндийн чийрэгжүүлэлтийн, аэробик төвийг багтаасан спорт цогцолборыг байгуулах юм. Цогцолборын нийт өртөг 7.9 тэрбум төгрөг буюу 3.2 сая ам.доллар.

-Гэр бүлтэй суралцагчдад зориулсан оюутны байр-

Байрны төрөл:

  • Оюутны байр
  • Гадаад оюутны байр
  • Гэр бүлтэй оюутны байр
  • Ахлах сургуулийн сурагчдын дотуур байр

Дээрх байр нэг тус бүрийг 11.9 тэрбум төгрөгөөр (4.9 сая ам.доллар) бүтээн байгуулна. Ингээд бодохоор нийт таван байрыг 59.5 тэрбум төгрөгөөр барина гэсэн үг (24.5 сая ам.доллар)

-Санхүүжилтийг хаанаас гаргаж, нийт хэдэн тэрбум төгрөгийг зарцуулах вэ-

Монгол улсын их сургууль эдгээр бүтээн байгуулалтдаа нийт 343.68 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Эх сурвалжийн мэдээллээс харвал санхүүгийн эх үүсвэрээ

  • Дотоод нөөц, хуримтлал
  • Улсын төсөв
  • Зээлийн санхүүжилт
  • Буцалтгүй тусламж
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө
  • Хандив
  • Бусад гэсэн байдлаар шийдвэрлэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
128 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Хотын төвд их сургуулиудыг байлгаж яах гээд байгаа юм бээ! Тэр Хөшигийн хөндийрүүгээ наад мөнгөөрөө кампус бариад гаргаач.

Зочин
Зочин

Эсэргүүцэж байна. Аотоос гадна том цогцолбор барь

Зочин
Зочин

Одоо хотын төвд шинээр их дээд сургууль бариулж бодохгүй. Хотоос гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин

Хотоос гаргаач

боогий
боогий

хотоос гаргаж оюутны хотхонтой бариулах хэрэгтэй нураасан дээр нь

бүсгүй
бүсгүй
Reply to  боогий

Өндр бетон ширэнгэ хэрэггүй

Зочин
Зочин

Хотын төвөөс гаргаж хотоос хол зайтай оюутны хотхоноо бариачээ. Юуны чинь 18-25 давхар барилга вэ. Ийм өндөр барилгуудад хичээллэх тэр олон оюутныг хотод яаж багтаах юм бэ. Тэнэгүүд минь!!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нийслэлд биш ээ!!!! Хотоосоо гадна барь❗

Салаавч
Салаавч
Reply to  Зочин

Барилга нь томронгуут гэнэт хүмүүс гараад ирэх юм уу м�##�таад байхма. Чи өөрөө хотоос гараач

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ чинь Монгол улсын ганц ууган Их сургууль. Бусдыг нь гаргахгүй юу.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Мэдрэл ээ дарагдаж баахан үрсииг �##�ах гээюу шинэчилсэн дээр биздээ

Уур уцаар
Уур уцаар

Гэр бүлтэй оюутны байр гэхээр ихэнх нь хөдөөний гарууд шавна аа заваарсын,хаа сайгүй шээнэ,хот бохирдуулна.унаа тэрэг улам багт�##�цахгүй хотын даац цлам хэтэрнэ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Чи ч адилхан байж солиорох юмаа

Зочин
Зочин

18-25 давхар сургууль дэлхий дээр хаана байдөг вэ. Ийм өнлөр барилгын цахилгаан шат хэдэн хүн даах чад�##�тай вэ. Мөн хэдэн оюутныг багтаах бол. Ийм өндөр барилгад шатаар явган хүн ховордоо. Тэр олон оюутны аюулгүй байдлыг яаж хангах вэ. Гэх мэт асуултууд их байна. Ийм учраас хотоос зайдуу газар томхон т�##�бай дээр 3-4 давхар барилгууд барьсан дээрдээ эрхэм их сургуулиын захир�##� удирдлагуудаа!!!

Зочин
Зочин

Их дээд сургуулиудыг бүгдийг нь хотоос гаргав�##� хүн амын нягтр�##� болон түгжрэл 40 хувиар буурах тооцоо гарсан шүү. Иймд Ерөнхий сайдаа мөн хотын түгжрэл хариуцсан сайдаа наад их дээд сургуулиудаа хотоос холхон гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин

Эртний барилгуудаа сэргээн засварлаад түүхийн дурсг�##� болгодог болохоос нурааж сүйтгээд оронд нь бас нэг нураад унахаар чанаргүй барилгууд барих нь дээ. Оюутны байрнуудаа хотын захад гаргаач. Энэ бас нэг хэсэг хүмүүсийн мөнгө уга�##�т байх даа.

Зочин
Зочин

хотоос гараач дээ юун барих хотын гадна л овутны сурах ажил явагдах ёстой биз дээ

Зочин
Зочин

оюутны хотхон хэзээ ч хот дотроо байдаггүй шүү дээ

Өвгөн...
Өвгөн...

Хотын төвд өндөр барилга бариулахгүй гд бсан үхэр толгойт Сумка үгээ хэлэх блгүйдээ..Мөн хотын төвдөө бөглөрч ядаж бхад юүн дахиад өндөр2 барилга барих вэ. Хотоос гарч нэгмөсн том кампус хотхоноо бариачээ..гадны ИС ын жишгээр..наад хуучин байруудаа дуудлагаар зарж мөнгө босго..

Зочин
Зочин

Сург�##�таа сайжруулах хэрэгтэй. Дурсг�##�тай барилгаа нураах сайн шийдэл огт биш. Оюутныхаа тоог ихэсгэх биш маш чанартай дэлхийд зөвшөөрөгдсөн мэргэжилтэнтэй болгох нь чух�##�

Зочин
Зочин

2024 оны сонгуульд өрсөлдөх намууд энэ их дээд сургуулийг хотоос гаргаж хотоос зайдуу оюутны хотхон барих т�##�аар хөтөлбөртөө тодорхой тусгаж хэрэгжүүлэх бодит боломжиыг тооцох хэрэгтэй юм байна. Энэ нь хотын түгжрэлийг бууруулахад гол нөлөө үзүүлнэ.

Мэлэн хойлиг
Мэлэн хойлиг

Хотын төвдөө 6 давхраас өндөр барилга нэмж бариулахгүй байв�##� цаашдаа сайн юм шүү . Учир нь ойрхон замын уулзварууд байгаа ш�##�тгаан нь энэ сайн бодох

Зочин
Зочин

Энэ дээр засгийн газар бодлогоор ххндах хэрэгтэй. МУИС-аас эхлээд бүх их дээд сургуулиа хтоос гаргаачээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

tegej shaarlagagui

Зочин
Зочин

Түүхээ арчдаг үндэстэн бид шүү. Хуучин барилга тарьж сэргээдэг технологи гараад удаж байна. Нураах биш арчилж тордож хайрлаж байж үнэ цэнэтэй үндэстэн оршдог

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Нурах гээд байна мэдрэл ээ

Зочин
Зочин

Хүмүүс их зөв сан�##� бичсэн байна. Нэгэнт барилгаа шинэчлэх гэж байгаа учраас их сургуулийг хотоос гаргаж олон улсын жишигт нийцсэн хотхоныг барих хэрэгтэй.

Зочин
Зочин

Шилэн барилга шийдэл биш. Оюутан ямар ч мэдлэг олгоогүй цаас худ�##�дан авч байна. Бид хойд солонгосод олгодог мэргэжлийн 10%ийг олгож чаддаггүй.

Зочин
Зочин

Хотоор дүүрэн өндөр барилгууд байна. Сургуулийн орчинд огтхон ч тохирох зүйл биш. Дэлхий нийтийн жишгийг судлаж 5-6 давхар юм юмтайгаа жинхэнэ цогцолбор сургууль барих нь зөв. Мэргэжлийн мундаг архитекторууд нь хаана байна аа!!!

Мэлэн хойлиг
Мэлэн хойлиг

Хотын төвд их сургууль нь бдаг хөгжингүй орон бхгүй шүү . Алсын хараа гээд зорьж бгаа бол зайдуу төлөвлөөд өргөн гудамж зам харгуйтай з�##�уусын хотхон маягаар төлөвлөхөд ик ик зүгээр шүүүү

Зочин
Зочин

Хуучин барилгыг нураагаад оронд нь ийм өндөр барилга барих хэрэггүй. Тэгсэнд орвол хуучнаараа байсан нь дээр

Зочин
Зочин

Ямар мөнгөөр барих юм бол доо. Арай оюутны сург�##�тын төлбөрөөр биш байлгүй дээ. МУИС барилгын компани болжээ

Иргэн
Иргэн

Сурах хүмүүс нь хэд байгаа бол. Зарим анги нь 2-3 хүүхэдтэй гээд байсан даа. Өндөр барилга барих тухай мөрөөдөл юм биш үү.

kkk
kkk
Reply to  Иргэн

ghde zarim hutulburni tiim bdg shvv ternees bish 30000garui oyutnudtai angi tanhimni hureltsee muutai zarim angini heterhii jijig shiree sandalni huucirc haltsarsn gd aygu hetsu zuils ih olon bdg ym shv

Иргэн Иргэн
Иргэн Иргэн

Өндөр барилга сургууль тэгээд шилдэг болох нь юу л бол уул олон эрдэмтэн мэргэд энэ сургуулиас төрсөн түүхийг хэвээр нь засаж янзлаад хэвээр нь хадг�##�в�##� зүгээр л юм.өөр хийх зүйл асар их байхад МУИС зүгээр л оролдохгүй орхихоор мэдлэг хүнд бий болохоос байшин барилга өндөр болгосноор ч сайжрахгүйг мэддэг баймаар.

иргэн
иргэн

Бөөн түгжрэл бий болно, манай улс шиг нураах сүйтгэхийн донтой улс орон бий болов уу

Зочин
Зочин

Их дээд сургуулиудыг хотоос гаргах юм яриад байгаагуй бил уу, Багануурт оюутны хотхон барина гээд зураг тесел энэ тэр яваад байсан биш уу, МУИС-ийн энэ тесел хэрэгжээд эхэлчихвэл бусад нь барьцаад хэн ч хотоос явахгуй дээ, улс терийн емчийн том сургуулиудаа хотоос эхэлж гаргаж байж л бусдыг нь гаргана ш дээ

Зочин
Зочин

Хотоос гаргаачээ төвд тэр олон давхар юм бариад яах гээд байгаам бээ

Tsogbsdrakh
Tsogbsdrakh

hotoos gargaj barih heregtei boluu.

zochin
zochin

60jiliin tursh nurj unah ni betgiihel hazaigaach ugui baisan barilgiig nuraana genee !!!!Tuuhiin tom dursgalt bailga .Bidnii mongolchuud denduu sholiorson bna.Ongorsondoo dandaa daisagnaad ireeduigee zow harah uu!!!????60jiniin nastai barilgaa chanar muutai 6jiliin nastai barilgaar solchi bii dee.Bi odoo barigdaad baigaa olon shine oron suuts bairilguudad orood unenhuu gutdag!!!!????Ondor uneer bosood baigaach unendee chanar baihgui.Hunii olon zuun ur huuhdiin amiig awah barilga l bitgii bosgooroi doo!!!!HUWIDAA BOL ESERGUUTSEJ BNA. ta nar neteer Tokyougiin uh surguuliin barilgiig haraarai.heden zuun jiliin tuuhtei huuchin barilga baidag tuugeereech olon jiliin tuuhtei surguuli gej baharhaj baidag.Gadaad yalanguya ebropiin hamgiin tom geh olon deed suurguuliud olon zuun jiliin tuuhtei huuchin barilgaaraa baharhaj baidag..ENE BOL ZUGEER L MONGO UGAALT GEJ HARJ BNA!!!!Tov heden tuuhen barilgaa heweer ni uldeej uil ajillagaag ni tend ni yawuulaad harin salbar shineer baigdsan olon surguuliudiig hotoos gadagshluulah heregtei.!!!dashiramd helehed TOKYOgiin ih surguul Tokyogiinhoo yag towd l baidag.

Зочин
Зочин

24 оны сонгуулийн дараах ЗГ наадахаас ахиад өөр юм ярина. Нураана, сүйтгэнэ гэж байхаар хадг�##�на хамга�##�на гээч. Төвд машин нь багтахгүй түгжирч байхад юун 10, 20 давхар бэ? Тийм их мөнгөтэй юм бол УБ-аас гадна иж бүрэн кампус бариад �##�ь МУИС-чууд төв I байраа хэнд ч юугаар ч хольж, сольж арилжахгүй.

Хэзээнээс эхлэн III байр хуулийн сургуулийнх болов? III байранд чинь Хэрэглээний ШУ-ны сургууль гэж байгаа шүү. Хуулийн сургуулийн удирдлага гэж багш хүн үү эсвэл эрүүгийн рецедив, хулгайч нар уу? Энэ улс 30 жил та нарын хуулиар явж хулгайдаа идэгдсэн, ялзарсан орон болсон III байрыг дангаар өмчилж, нурааж сүйтгэх юм бол ясаа цайт�##� зарг�##�даж, цусыг чинь юүлж дууст�##� �##��##�цана шүү хуулийн захир�##� шүү юм аа. Хоногийн тоо чинь гүйцсэн шүү хулгайч нарын ТМС-ийн захир�##� аа.

Зочин
Зочин

хөөе зөв хө нураасан дээр нь хоторс бүх их дээд сургуулийг гаргаяа!!!

Зочин
Зочин

Төр мөнгөгүй гэж Хүүхдийн мөнгийг хасах мөртөө байшин барилга нурааж Барилга барина гэхээр мөнгөтэй болчих юм.
Бас л Хятдаас зээл авч Эх орон ард түмнээ өрөнд оруулах бодлогын нэг илрэл.
Ядуу гэх мартөө улам их өрөнд орж Тусгаар тогтноло �##�дах дээрээ тулаад байдаг.
Тийм их мөнгө илүү гараад байгаа юм бол Үйлдвэр барьж ард түмнээ орлогтой болгооч.
Ядуу гуйлгачин УЛНЫХАН гэж ард түмнээ доромжлох мөртөө УДАМ ДАМЖСАН ИХ ӨРӨНД ОРУУЛАХАА ЗОГСОО.

Зочин
Зочин

Энэ үлгэр ээ хэзээ ярьж дуусах бол хотоос гаргана гэснээ өндөр болгоноч гэх шиг

Зочин
Зочин

Нэг мөр хотоос гаргах хэрэгтэй. МУИС бол замын хөдөлгөөний гол таглаа.

Хэрэглэгч
Хэрэглэгч

Бид нарт байгаа мэдээллээс өөр байна.
Сургуулийн зориулттай гэхээр 6 давхараас дээш барьж болохгүй л гэсэн дээ.

999
999

Монголын номер 1 ууган сургууль, тэр дундаа эдийн засгийн сургуулийг төгссөндөө бахархдаг. Нүүрэн т�##�ын хэсгийг түүхэн ач холбогдлоор нь хэвээр авч үлдэх ёстой. Гадаадын том сургуулийн барилга түүхээрээ үлдсэн байдаг юм бишүү

Хэрэглэгч
Хэрэглэгч

Монгол Улсын дээд боловсролын түүчээ болсон, түүхийн үнэт өв болсон энэ сургууль хотын төвд байх ёстой.
300 жилийн дараа Монголд дээд боловсрол хөгжөөгүй, байгаа ч үгүй гэх хүмүүс битгий л олон байгаасай.
Алив улс оронд түүх, өв гэж байдаг.
Түүний нэг бол МУИС болоод түүхэн дурсг�##�т барилга юм.
Үүнийг устаж �##�га болоосой, хотын төвөөс арчигдаасай гэж боддог иргэдээс түүхэн дурсг�##�ыг авч үлдье, бидний бахарх�##� гэж хэлэх иргэд олон гэж найдаж байна.

Зочин
Зочин

ene mongooroo tov aimagt bariyoo

Хөөрхий
Хөөрхий

Боловсролын шинэчлэлийн солиорол хүчийг авч байна даа. Түүхэн барилгыг нурааж олон давхар шилэн амбаар босгох шинэчлэл юм гэнээ. Саяхан Ерөнхий сайдыг хуулийн сургуульдаа аваачих шиг болсон. Нөгөө амьтан нь дэмжсэн бололтой. Хотын БӨГЛӨРӨЛ нь ТАГЛАА болох бололтой. МУИС, ШУТИС, МУБИС гээд бүгд нэг дор багширч ОВООЛГО босгох юм байнаа. Төрийн боловсролын бодлого, нийслэлийн хот төлөвлөлт хог болж байна, хөөрхий дөө!!!!

Зочин
Зочин

Хотоос гаргах хэрэгтэй хот дотор их дээд сургууль тохиромжгүй байна.

Dulguun
Dulguun

Хотоос гаргаач ээ, энэ олон давхар байшинд хэдэн хүүхэд сурхав, нэг том том өрөөнд суусан баахан багш, хүнд сурт�##�нууд л

Ариунжаргал
Ариунжаргал

Шинжлэх ухаан хөгжлийн суурь тул хөрөнгө оруул�##�т маш чух�##�. Үнэхээр хөрөнгө оруулах гэж байгаад нь баярлууштай.
Гэхдээ:
1. Монголын шинжлэх ухаан хөгжихөд барилга нь хуучдаад багадаад байна уу
2. Барилга шинээр барьснаар монголын шинжлэх ухаанд ямар ахиц дэвшил гарах вэ
3. Дандаа л хуучин тайгаа биш шинэ Нийслэл, шинэ шинжлэх ухааны төв байж болохгүй юу. Газар нутаг байхгүй гэх бишдээ. Жаахан өргөн, д�##�айцтай, ирээдүйтэй харж болохгүй байна уу бидний ЭЦЭГ ээ.

Зочин
Зочин

Орчин үeд дэлхийн улс орнуудад сург�##�тын нүсэр том барилгууд /кампусууд/ хотын зах, ногоон бүсд харьцангуй нам гүм, хөл хөдөлгөөн бага газарт баригддаг тогтсон стандарттай болоод удаж байгаа шүү дээ. Энэ нь Монголын ниислэл Улаанбаатарын хувьд туйлын чух�##� асууд�##� мөн бөгөөд �##�с ирээдүйгээ харсан зөв бодлого, төлөвлөлт байх болно. "ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТОЛ " Дахин нэг нухацтай бодоцгооёо

Солиорол
Солиорол

Түүхэн барилгаа нурааж, ширэнгэн барилгад орсноороо МУИС дэлхийн 100-д орлоо юу, түүний оронд чанаргүй массын сург�##�таа элитийн сург�##�т болгохоо л бодбол яасан юм бэ

ХОТООС ГАРГААЧ
ХОТООС ГАРГААЧ

ХОТООС ГАРГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Ромео
Ромео

Хотоос гаргаж бариарай.

Зочин
Зочин

Хөшигтийн хөндий, Хархорум төсөлтэй уялдуулах нь зөв шүү. Үүнд ЗГ бодлого өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button