Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал маргааш өглөөний 10 цаг хүртэл завсарлалаа

НЭМЭЛТ 20:35
Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал бүтэн өдрийн турш үргэлжилсэн ч маргааш өглөөний 10 цаг хүртэл завсарлалаа.
Шүүх: Д.Мөнх-Эрдэнэ прокурор болон шүүгчээс татгалзсан тул түр завсарлалаа
НЭМЭЛТ: 11.30 ЦАГ
Улмаар иргэн Д.Мөнх-Эрдэнэ прокурор болон шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг 12:30 цаг хүртэл түр завсарлууллаа. Татгалзах саналыг Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлэнэ.
-Д.Мөнх-Эрдэнэ 82 саяыг шүүхийн дансанд байршуулж, батлан даалтад гаръя гэжээ-
НЭМЭЛТ 11:20 ЦАГ
Өмгөөлөгч Л.Баттогтохын хувьд яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлэв.
Д.Мөнх-Эрдэнэ хавтаст хэрэгтэй танилцаагүй байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан ч шүүх татгалзлаа.
Энэ тухай тэрбээр "Цагдан хоригдож байгаа учир хавтаст хэрэгтэй танилцаагүй байгаа. Хавтаст хэргийн хаана юу байгааг мэдэхгүй байгаа учир танилцах хугацаа олгооч. Мөн консулаар ажиллаж байх хугацааны мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд санхүүгийн мэдлэгтэй өмгөөлөгч нэмж авах хүсэлтэй байна" гэлээ.
-Д.Мөнх-Эрдэнэ 82 саяыг шүүхийн дансанд байршуулж, батлан даалтад гаръя гэжээ-
НЭМЭЛТ: 11.00 ЦАГ
Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн тал санал гаргажээ.
Тодруулбал, түүний өмгөөлөгч Д.Баттогтохын зүгээс Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх 82 сая төгрөгийн хохирлыг шүүхийн дансанд байршуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргасан байна.
Харин Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны үеэр "Миний амьдралыг шийдэх гэж байгаа учир өмгөөлөгч нэмж авах хүсэлтийг хүлээж авна уу" гэх байр суурийг илэрхийлсэн аж.
-Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал эхэлж, дэмжигчид нь жагсаж байна-
НЭМЭЛТ: 10.ОО ЦАГ

Өнөөдөр /2023.04.04/ өглөө 10.00 цагт Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал эхэлсэн. Шүүх хурал одоогийн байдлаар үргэлжилж байгаа бөгөөд АН-ынхан шүүхийн гадаа жагсаал өрнүүлж байна.
Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Түүний өмгөөлөгч Л.Баттогтохын хувьд яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, мөн Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргалаа. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн зүгээс "Цагдан хоригдож байгаа учир хавтаст хэрэгтэй танилцаагүй байгаа. Хавтаст хэргийн хаана юу байгааг мэдэхгүй байгаа учир танилцах хугацаа олгооч. Мөн консулаар ажиллаж байх хугацааны мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд санхүүгийн мэдлэгтэй өмгөөлөгч нэмж авах хүсэлтэй байна" гэлээ. Шүүх бүрэлдэхүүн завсарлаад шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчөөс гаргасан шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулахаар боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
их барьсан ч өмхий бага барьсан ч өмхий гэдэггүй бил үү , гэхдээ идсэн нь үнэн бол
Xeden terbumaar ni idsen xulgaich naraa barixgui shalgaj bna geed yavaad baidgiin baina lee. Ard tumnii omnoos shugel uleesen xuniig yamar amarxan barij xoriod yamar xurdan xereg uusgeed yal uuruulj amiig ni xamxixaar xicheej bnaa ? 82 say togrognii asuudal unen ch bai xudalch bai uuruulj baigaa bol naad xun chini tolchix bailgui dee . Toluuleed sulla . Xunii erxiig ingej xucheer zorchij yallaj baidag arai ch dee ????
Жинхэнэ хулгайчууд аа бариачээ ард түмний дуу хоолой болсонд нь ингээд байх даа яадгийн вэ хар хулгайчууд аа