Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр зургаан байнгын хороо дараах асуудлыг хэлэлцэжх ажээ. Үүнд,
Төсвийн байнгын хороо:
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай/
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо - Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо - Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо - Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан асуултын хариуг сонсох
Хууль зүйн байнгын хороо:
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэх. Үүнд:
1. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал;
2. Хүүхдийн эрхийн зарим асуудал;
3. Ахмад настны эрхийн хэрэгжилт;
4. Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийг хэлэлцэх;
Эдийн засгийн байнгын хороо:
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
асуудлыг тус тус хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон сууцны барилга барих зөвшөөрлөө 2025 оныг дууст�##� хориглооч. Яг мөр зэрэгцээд их шигүү барилга барих юм