Нийгэм мэдээ

Автомашины импортын зах зээлд давамгай байдалтай ААН-ийг баталлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар холбогдох зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох болон монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнэ тарифын өөрчлөлттэй холбогдох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлт, шинэ суудлын автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийн хувьд тус компанийн зохицуулалтгүй 12 үйлчилгээнд мөрдөх үнийг баталж, зөвшөөрөл олгохдоо үйлчилгээний хураамжийн нэр давхардсан, концессын зүйлд хамаарах дотоод аж ахуйн үйл ажиллагааны үйлчилгээ болон зохицуулалттай салбарын үнэ тарифт хамаарч байгаа 4 үйлчилгээний төрлийг зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлөөс хасаж баталлаа.

Харин шинэ буюу үйлдвэрлэснээс хойш 3 хүртэл жил болсон суудлын автомашины импортын зах зээлд 2020 оны байдлаар тухайн зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг дангаараа эзэлсэн “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож шийдвэрлэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2023 12:50

ХӨӨШ МАНЬ ШИГ БОР ЗҮРХЭЭРЭЭ ЯВАА ГАРУУДЫГ ЯАХ ВЭ? ИРСЭН УЛСУУДЫГ ГОРЬДЛОГО ТЭЭСЭН НҮДЭЭР ШИРТЭЖ ДАГАЖ ГӨЛӨГ ЦАРАЙЛАН ГҮЙХЭЭСЭЭ ЗАЛХАЖ БАЙНА. МАНЬДАА НЭГ ДАВУУ ЭРХ ОЛГОЧИХ ГУЙЯ ДАРГА НАРАА

Холбоотой мэдээ

Back to top button