Улс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд тойрогтоо: Иргэд ҮХНӨ-ийг дэмжихгүй, малчдын хүнд амьдралыг хөндөж байна

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулгыг тэд сонгогчдодоо танилцуулж буй. Иргэдийн саналыг авах агуулга энэ хүрээнд яригдаж байгаа.

Гэсэн ч төсөл нь өөрөө УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох, тал хувийг нь тойргоос, тал хувийг нь намын жагсаалтаас сонгох ганцхан заалттай бэлтгэгдсэн. Үүний өмнөх чухал агуулгуудыг нь ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа хассан юм.

Нэгэнт ганцхан заалттай ҮХНӨ-ийн төслийг иргэдийн саналыг тусгалгүй улс төрийн зорилгоор бэлтгэж, дараа нь санал авах, танилцуулах ажил хийхээр тойрог руугаа явцгаасан нь шүүмжлэл дагуулж байна.

Харин гишүүд тойрогтоо ажиллаж, уулзалт хийх явцад иргэд 152 гишүүнтэй болох асуудлыг дэмжихгүй байгаа нь шууд дамжуулалтууд дээр анзаарагдаж байгаа юм. Түүнчлэн, ялангуяа орон нутгийн иргэд ҮХНӨ-өөс илүү малчдын амьдрал өдөр ирэх бүр хүндэрч, нүүдэлчин соёл устахад хүрээд байгаа асуудлыг хөндөж тавьж, бухимдалтай хандаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

мал анданшатар чи зайлаад өгөөч ийм хөгийн хулгайн заалтыг ҮХ-д оруулах гэж улайрч хариуцлагаасбултаж бусад руу булхайгаа чихэх гэсэн явуургүй бурангуй санаагаа зогсоо муу мал

Зочин
Зочин

УИХ- ын гишүүдийн тоог 152 болгохыг ард түмэн дэмжихгүй байгаа шүү Занданшатар л дэмжиж байгаа гэж худлаа яриад байгаашд

Иргэн
Иргэн

Өвөл цогтоо гэдэг хужаагаар захиалгат жагсаал хийлгээд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж үндсэн хууль өөрчлөх гээд байна энэ ерөнхий сайд

Холбоотой мэдээ

Back to top button