Нийгэм мэдээ

Дараах найман байршилд иргэн та сайн дураар мод тарих боломжтой

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" энэ сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болохоор болжээ. 

Энэ оны хаврын улирлын тарилтыг улс, орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохистой арчилгааг түгээн соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд төр, хувийн хэвшлийн 312 байгууллагыг хамруулан зургаан байршилд мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг зохион байгуулах аж. 

Мод тарих байршлууд: 

1. Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас

3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”

4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”

5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”

6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”

7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай

8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button