ҮХӨ-ийг батлахад нэг л хэлэлцүүлэг үлдлээ

Саяхан буюу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, ҮХӨ-ийн төслийн агуулгыг танилцуулан санал авцгаасан. Буцаж ирээд намын бүлгүүд хуралдаж, парламентын гишүүдийн тоог 152 биш 126 болгох асуудалд саналаа нэгтгээд байна.
Харин өчигдөр ҮХӨ-ийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороодоор хийжээ.
Өөрөөр хэлбэл, одоо ҮХӨ-ийг батлахад нийт процессын хувьд нэг л хэлэлцүүлэг үлдсэн гэсэн үг. Үндсэндээ эцсийн хэлэлцүүлэгт шилжчихвэл, шууд алх цохин батлахад бэлэн болоод байна.
Төслийг эхлээд өргөн барьсан. Эхний хэлэлцүүлгийг хийсэн. Ингэхдээ 152 гишүүнтэй байх агуулга дээр нь хэлэлцсэн гэсэн үг. Хэлэлцэж байх явцад нь УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. Ирээд дахин саналаа нэгтгээд, агуулгын хэмжээний өөрчлөлт хийсэн ч хэлэлцүүлэг нь үргэлжилсээр байсан гэсэн үг.
Үүнээс хаврын чуулганд багтаж, ҮХНӨ-ийг яаравчлан батлах сонирхол эрх баригчдад байгааг илтгэнэ. Үндсэн хууль битгий хэл жижиг хуулийг ч 4-5 жил хэлэлцэж, иргэддээ ойлгуулдаг, баталсан хойноо хэрэгжих хугацааг нь дахиад 1-2 жилээр тавьж өгдөг жинхэнэ парламентчидтай орны жишиг энд ийн алдагдаж буй.
Засгийн газар, УИХ нэгдмэл ажиллах болсноос хойш давуу ч, сул ч тал бий болсон. Сул тал нь энэ, өргөн баригдаад, "гэрлийн хурдаар" батлагдчихдаг болсон явдал. Өдгөө ҮХНӨ-тэй зэрэгцүүлээд, 2023 оны улсын төсвийг тодотгох асуудал өрнөж байна. Энэ ч мөн ярвигтай асуудал хэдий ч ҮХНӨ-тэй цаг хугацааны хувьд уялдуулж буй учраас бас дахин хурдлуулах чигтэй.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.