Нийгэм мэдээ
Давж заалдах шатны шүүхээр Ч.Маралмаад оноосон шийтгэлийг хэвээр үлдээлээ

12 настай хүүхдийг гэмтээж, долоон машин мөргөсөн осол гаргасан Ч.Маралмаад эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулсан.
Гэвч тэрбээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал товлогдсон ч хойшлоод байсан юм.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр (2023.05.18) Ч.Маралмаагийн гомдлыг хэлэлцлээ. Улмаар Ч.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын шүүх ямар тэнэг шийдвэр гаргаж байна ямарч жолооны үнэмлэхгүй хүн жолоодох эрхийг хязгаарлана гэх шиг шүүх харин нэмж ял төлөвлөх ёстой юм биш үү айн
энэ одоо жолоодох эрхгүй хүн байхад 3н жилээр хасна гэж юу хуцаж байна вэ