Төлбөр авах цэгүүд цахимжсанаар орлого 2 тэрбумаар нэмэгджээ

Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол oдоо 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд буй аж. Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжсанаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг иргэд ухамсраараа төлсөн байна.
Манай Улс дэлхийн бусад улстай харьцуулахад энэ төрлийн төлбөр 5-10 дахин бага байдаг бөгөөд олон улсад 100 км тутамд төлбөр хураах цэгүүд байдаг. Харин манай улсад 300 км тутамд 1 удаа төлбөр хураадаг.
Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн юм.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шал утгагүй. Налайх 4н зөрлөгийн постоор өдөрт 4 удаа орж гардаг. Постны цаана км хүрэхгүй газар ажил маань байдаг. Орж гарах болгонд мөнгө төлдөг өдөрт 4000 төг. Урд нь 1000 төг тасалбар аваад тухайн өдрөө хүчинтэй байдаг байсан.
Гадаад оронтой иргэдийнхээ цалинг жишээ!!!
Zamdaa postnii humuus n avaad bdg bjdee huurhiis. Zarimdaa barimta ugduggui bsim
энэ мөнгө хаашаа орохуу?бүүр арай дэндүү нэмээд давхар давхар аваад явах юм
Хайч бас хулгайч байх нь.
Тэгвэл постныхоо цаад талд нь байранд орооч т1 ээ.!
Цуглуулсан хураамжийн орлогоороо хэрэгтэй зүйлс хийх болтугай.
Одоо автобусны орлогыг яаж нэмэгдүүлэх вэ энэ талаар нүүр таниулах ч юм уу яамаар ч юм бэ жолооч нар кондуктор болчихлоо жолоочийн өдрийн орлого 80,0-120,0 болсон гэж ярихыг сонслоо зарим нь ч бүр голж бна гэсэн шүү
Зам ашигласны төлбөр авах ёстой, гэхдээ бусад оронд тийм, ийм байдаг гэхээс илүү ард олныхоо амьдралыг бодолцох хэрэгтэй. Иргэд зам ашигласны төлбөрөө зайлшгүй төлнө, харин тэр төлбөр зам засвар, арчилгаанд зориулагдах ёстой гэдгийг хатуу санаарай, захиран зарцуулж буй эвэртэн туурайтангууд!????????????
Ард түмнээ гадны өндөр орлоготой, ийш тийш явдаггүй, суурьшмал амьдралтай орнуудтай шувтан харьцуулж, татвар татаасаа өндөрлөж хийх юмаа олж ядчих юм... татвар татаасны бодлогоо өөрчилж, ард түмний мөнгийг ард түмэндээ зориулж сурмаар...
ХУД 14 р хорооны иргэн урд нь иргэний үнэмлэхний хаягаа харуулаад төлбөргүй явдаг байсан бол одоо өдөр бүр 2-4 мянга төлж байна. Орсон ч гарсан ч төлбөр аваад байгааг тодруулмаар байна.