Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Дубай: 900 фут өндөр, "Сар" зочид буудлыг барихаар төлөвлөжээ

Канадын нэгэн бизнесмэн Дубайд тэнгэр багаднасан барилгын салбарыг шинэ шатанд гаргах үл хөдлөх хөрөнгийн төслийг санал болгожээ.
Тодруулбал, Майкл Хендерсон шинэ төслөө "Сар" хэмээн нэрлэсэн бөгөөд уг байгууламжийг дэлхийн тэрбумтан, сансрын жуулчдын нэг өдрийн хугацаанд зочлох газар хэмээн тодотгоод буй.
Тус амралтын газар нь 4000 өрөөтэй зочид буудал бөгөөд 10 мянган хүнийг хүлээн авах боломжтой цэнгэлдэх хүрээлэн, зочдод саран дээр алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх хэсгүүдтэй ажээ. 30 метр өндөр барилгын дээвэрт 274 метрийн диаметртэй сарны хувилбарыг байршуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Уг байгууламж нь таван тэрбум ам.долларын үнэлгээтэй ажээ.
Канадын энтрепренер Майкл Хендерсон уг төслөө "Arabian Travel Market" үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсан байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.