Бага насны хүүхэд хүчиндээд оргосон этгээдийг БНТУ-аас баривчиллаа

Товч агуулга: 2019 онд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдээд 2021 онд батлан даалтаар гараад байхдаа Алтанбулагийн боомтоор ОХУ руу зугатаж гарсан Б-г "5Ш" ажиллагааны хүрээнд Станбул хотоос авч ирж, хорьжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэн “Б” гэгчид холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Яллагдагч “Б” гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрээр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар БНТУ-ын Станбул хотруу явсан болох нь тогтоогджээ. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажилласан бөгөөд Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд “Б”-ыг БНТУ-ын Станбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.
“Б”-г 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчиггүй бууд
yaahaaraa huuhed huchindegch batlan daaltad gardag um. delhiid haana ch iim um gej baihgui
Harin tiim bgaz. 2019 oni hergiig 2021 on hurtel shalgana gej yu bdin be tgd gadyyr zgr yavuulj bgd aldaad. 2023 ond baridag aiin. Huvsguliin shuuh prokyror tsagdaag shalgaachee ATG
Стамбулаас барьсан юмуу баянзүрхээс барьсан юмуу
ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ 1,5 САЯ ДОЛЛАРААР ЧИВИЙГ НЬ 1 САЯ ДОЛААРААР АВЬЯА ӨГЧИХӨӨРЭЙ
Yu be huuhed huchindsen hun batlan daalttai tegeed 2019 onii hereg 2021 on hurtel shalgana gej yu bdin. Shuuh prokuroriin alban tushaaltnyydiig shalgaachee. Yadarsan hohirogchiig zalhaaj hereg zamharyylah ajil bn. ATG shalgaarai