Нийгэм мэдээ
Гадаад харилцааны сайд Саудын Арабт урилгаар айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.
Монгол Улс Саудын Арабын Хаант Улстай 2007 онд дипломат харилцаа тогтоосон байна. УИХ-ын дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд нар тус улсад албан ёсоор айлчилж байжээ.
Эх сурвалж: ГХЯ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүүхнээр ерөнхий сайд хийлгэх юмсан
Хормой нь бараг газар шүргэм урт байсан бол тун ч эрхэмсэг харагдах юмсаан.
Боовонд дуртай
Энэ зургийг ямар опеатор авсан юм вэ . Мэргэжил сэтгэлгээ дүрслэл маш доогуур байна