Улс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Уул уурхай, тээвэр, барилгаас бусад бүх салбар "Ковид-19"-ийн өмнөх үед очлоо

Засгийн газрын хуралдаан өнөөдөр (2023.05.24) боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "ҮСХ-ноос манай эдийн засгийг 7.9 хувиар өссөн байна (нэгдүгээр улиралд). гэж дүгнэлээ. Мөн 3.8 тэрбум ам.долларын валютын нөөц байна. Тогтвортой бөгөөд өсөж байна гэсэн үг.

Эдийн засгийн өсөлт үндсэндээ гадаад эрэлтээс шалтгаалж буй. Оюу толгой төлөвлөж байснаас 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа зэрэг нь нөлөөлнө.

Гурван салбараас бусад салбар цар тахлын өмнөх үед очсон байна. Харин цар тахлын өмнөх үедээ хараахан дөхөж очоогүй гурван салбар нь: Тээвэр, уул уурхай, барилга.

Өвөлжилт амаргүй байсан учраас хөдөө аж, ахуйн салбар -5.1 хувийн өсөлттэй байгаа. Гэхдээ нийт эдийн засаг 7.9 хувиар өссөн гэдгийг дээр дурдсан" гэлээ.

Үргэлжлүүлээд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусах ёстойг дурдлаа. Үүнд:

  • Тавантолгой-Ханги чиглэлийн автозам
  • Шаамарын автозам
  • Дарханы зам
  • Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл
  • Гашуунсухайтын төмөр замын ачиж буулгах терминал
  • Чойбалсан дулааны станцын өргөтгөл
  • Амгалан дулааны станцын өртгөтгөл
  • ЭТТ-н ус хангамжийн систем
  • Ханги боомт дахь ачих буулгах терминал
  • Хотын тээврийн шинэчлэл зэрэг багтаж байгаа аж.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Дээрхтэй зэрэгцүүлээд, "Сэлбэ сэргэлт" төслийг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг ч эхлүүлэх үүрэг чиглэлийг Эрчим хүчний яаманд өгөөд байна. Тавантолгойн ЦС-ын тендер зарлах чиглэлийг мөн өгсөн. Өмнөх хоёр удаагийн тендер амжилтгүй болсон. Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн ажил яригдаж байгаа. Үндсэндээ, өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өгөгдлөө" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

СЙАХАН ШААХИЙМАА ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХӨӨР ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ӨСӨӨД САРЫН ТЭМДЭГ ИРЭХЭЭР ХАВЧУУЛДАГ ЖИЙРГЭЭ Ч АВЧ ЧАДАХАА БОЛИОД ТАЛХНЫ УУТАНД ГЭРИЙХЭЭ БҮРЭЭСНЭЭС УРЖ ЖИЙРЭГЛЭЭД ХИЙЖ БАЙНАШТ ГӨНӨӨХ НЬ НЭВТРЭЭД ҮНЭ ЛИЙЛДЭХЭЭ БАЙЛАА БИДНИЙ БУРУУ БИШ САН ТЕХНИКИЙН БУРУУГААС САРДАА НЭГ УДАА МУУ УМ АЛДДАГ НЬ БИДНИЙ БУРУУ ЮУ? ИНГЭЖ ХУДЛАА ШААЖ БАЙХААР ИРГЭДДЭЭ ЧИГЛЭСЭН БОДЛОГОО ЭРЧИМЖҮҮЛЭЭЧ АЙМААР ЕН

Холбоотой мэдээ

Back to top button