НИЙГЭМНийгэм мэдээ

Сураггүй болсон бага насны хүүхдийн унаж явсан морь адуундаа гүйж иржээ

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ тавдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна.

Энэ тухай дуудлагыг ОБГ тавдугаар сарын 26-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-05-26 15:53

Эсэн мэнд олдоосой гэж з�##�бирья daa!!!

Холбоотой мэдээ

Back to top button