Нийгэм мэдээ
Танилц: Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа

Эх үрсийн баяр буюу зургадугаар сарын 1-нд бүх нийтээр амардаг. Эл өдөрт зориулж, Сүхбаатарын талбайд "Монгол хүүхдүүд 2023" үйл ажиллагааг зохион байгуулна.
11.00 цагаас эхлэх энэ үйл ажиллагааг Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй бөгөөд флаш моб, сүүний өдөрлөг, соёл урлагийн тоглолтууд зэрэг хөтөлбөртэй юм байна.
Үүнээс гадна Соёлын төв өргөө болоод Нийслэлийн найман дүүрэг тус бүрд Эх үрсийн баярт зориулсан арга хэмжээг зохион байгуулах аж.


Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.