ДЭЛХИЙ

Туркийн ерөнхийлөгчөөр Р.Эрдоган дахин сонгогджээ

Энэ сарын 14-ний өдөр Турк улсын иргэд чухал ач холбогдолтой ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгцгөөсөн. Санал хураалтаар Режеп Тайип Эрдоган болон сөрөг хүчний Кемал Килиждароглу хоёрын хэн нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй учир дахин сонгууль явуулах болсон.

Тэгвэл ням гарагт (2023.05.28) болсон дахин сонгуулиар Эрдоган 52.1%, Килиждароглу 47.9% санал авч Эрдоганы 20 жилийн ноёрхол үргэлжлэв. Сөрөг хүчний нэр дэвшигч Килиждароглу тус санал хураалтыг сүүлийн жилүүдэд болсон хамгийн шударга бус сонгууль гэсэн ч үр дүнг эсэргүүцээгүй юм.

Ялалт байгуулсныхаа дараа Эрдоган нийслэл Анкара хотноо үг хэлэхдээ бүх маргаан үл ойлголцлыг ардаа орхин, үндэсний үнэт зүйлийн дор нэгдэхээ амласан байна. Маргааныг ардаа хаяна гэж хэлээд төд удалгүй тэрээр Килиждароглуг террористуудтай хамтарч ажилласан гэж үндэслэлгүйгээр гүтгэсэн юм. Эрдоганыг ялалт байгуулсан гэдгийг зарласны дараа Владимир Путин түүнийг өөрийн дотнын найз хэмээн баяр хүргэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 10:39

Орос ялж баруун ялагдлаа АНУ н үгэнд ордоггүй өвгөндөө

Zochin
Zochin
2023-05-29 12:20

Yls ornyyd bvgd aldaagaa zasah tsag bolj dee .

Холбоотой мэдээ

Back to top button