Нийгэм мэдээ

Хан-Уул сүүлийн 10 жил, Налайх гурван жилийн газрын мэдээллээ дутуу ирүүлжээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал 5Ш ажиллагааны хүрээнд зургаан тусгай сангийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал,

  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих
  • Төсвийн тогтворжуулалтын
  • Эрүүл мэндийн даатгалын
  • Эрүүл мэндийг дамжих
  • Ирээдүйн өв сангуудыг мэдээллийг нээлттэй болгож буй талаар яярилаа.

Мөн дүүргүүдээс ирүүлсэн газар олголтын мэдээлийг олон нийтэд тайлагнасан юм.

Тэрбээр "Есөн дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгогдсон газар олголтын мэдээллийг өнөөдөр ил болголоо. Өнгөрсөн долоо хоногт долоон дүүргийн засаг даргын мэдээлэл ирсэн байсан. Шаардаж, боловсруулсны үндсэн дээр үлдсэн хоёр дүүргийн мэдээлэл ирснээр өнөөдөр нээлттэй болгож байна" гэлээ.

Энэ хүрээнд, 2000-2023 онд олгосон:

  • Чингэлтэй дүүргийн 35049
  • Баянзүрх дүүргийн 86051
  • Сүхбаатар дүүргийн 51477
  • Баянгол дүүргийн 10744 газрын мэдээлэл ил болжээ.

Харин Багануур дүүргийн хувьд 2000-2021 оны мэдээллээ ирүүлжээ. Сүүлийн хоёр жилийн мэдээлэл дутуу.

Налайх дүүрэг мөн сүүлийн гурван жил, Хан-Уул ба Багахангай дүүрэг сүүлийн 10 жилийн мэдээллээ дутуу ирүүлжээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 2013-2023 оны газрын мэдээллээ хүргүүлсэн байна.

Дээрх мэдээллийг Shilen.gov.mn сайтаас үзэх боломжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button