Улс төрийн мэдээ

ШЕЗ: Нүүрсний хулгайн гэх нэг ч хэрэг шүүхэд шилжээгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс (2023.05.29) олны анхаарал татаж буй зарим хэргүүдийн шүүх шийдвэрийн явцаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа хөгжиийн банкны болон нүүрсний хулгайн гэх хэргийн явц ямар байгааг тухайлчлан мэдээлсэн.

Тодруулбал, "Хөгжлийн банкны шүүх хурал есөн үе шаттай болох ёстой. Өдгөө дөрөв дэх шат нь үргэлжилж байна. Харин нүүрсний хэрэгт холбогдуулан прокурорын саналаар нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжаа авсан. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжээгүй байна. Харин прокурорын саналаар нэр бүхий өндөр албан тушаалтнуудын хилээр гаргахыг хориглосон" гэлээ.

Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайн гэх алив хэрэг шүүхийн шатанд шилжээгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button