Нийгэм мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Аав болсны дараах анхны түрүүгээ авлаа, хичээвэл бүтэхгүй зүйл үгүй

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмо бөхийн дээд зиндаа, Набү Башёд түрүүлсэн. Энэ Тэрүнофүжигийн эл зиндаанд найм дахь удаа түрүүлж буй нь.

Тэрүнофүжи өдгөө 31 настай. Тэр 14 удаа давж, нэг удаа унасан амжилттайгаар ийн түрүүллээ. Түүний өвдөгний бэртэл өнгөрөгч оны аравдугаар сард сэдэрснээр хоёр тэмцээнийг дараалан өнжөөд байсан юм.

Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Башё амжилттай сайхан өндөрлөлөө. Яадаг ч байсан 15 хоног барилдана гэж бэлдсэн, санасандаа хүрлээ. Түрүүлэх эсэх гол нь биш, хичээн зүтгэвэл бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэдгийг харуулж чадсан бол сайн хэрэг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болсон. Хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгсөн. Аав болсны дараах анхны минь түрүү. Их баяртай байна” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 15:36

1. набү биш нацу башё. 2. 2 башё өнжсөн биш 4 башё өнжсөн юм шүү сэтгүүлч гуай. Бичих зүйлээ сайн суд�##�ж бай гэж зөвлөе

Холбоотой мэдээ

Back to top button