Нийгэм мэдээ

Монгол сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн 256 дахь озэки боллоо

Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки боллоо. Өчигдөр Японы сүмо бөхийн холбооны ээлжит бус хурал яаралтай хуралдсан байна. Үүгээр саньякү цолтой гурван тэмцээнд дараалан 34 давсан монгол сүмоч Крибаямаг озэки болгох саналыг дэмжжээ.

Улмаар тэрбээр сүмо бөхийн түүхэн дэх 256 дахь озэки болж байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт банцүкэ тогтоох хурал болно. Уг хурлаар түүнийг озэки болсон тухай албан ёсоор мэдээлэх юм байна.

Кирибаяма 2015 онд мэргэжлийн сүмод анх барилдаж дөрвөн жилийн дараа сэкитори цолонд хүрсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 14:56

Японы иргэн болох болзолоо хангажээ, хеерхий

Түшиг
Түшиг
2023-05-29 20:43

Шинэхэн озэкид эрүүл энхийг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button