Нийгэм мэдээ

Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар манай улс 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. 

Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан бөгөөд Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж, өчигдөр шагналаа гардан авсан билээ. 

Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар мөн оролцсон байна.

Тивийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг гурван сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардуулжээ. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулан өгсөн байна. 

Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн зургаан жилийн турш сурагчид Физикийн хичээл заасан багшийн хөдөлмөр өнөөдрийн амжилтад чухал нөлөөтэй хэмээжээ. 

Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцсон байна. 

Эх сурвалж: Азийн Физикийн Олимпиад 2023 APhO

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 16:50

байг�##�ийн шинжлэлийн хичээлд хүүхдийг дуртай болгох хэрэгтэй банйа

Сонгогч
Сонгогч
2023-05-29 19:15

Бөхчүүдээс арай бага л үнэлээ юү дээ !

Зочин
Зочин
2023-05-29 21:11

Гадаадад ийм хүмүүс явах ёстой байсан бус уу

Холбоотой мэдээ

Back to top button