66,803 малын сэгийг булшилжээ
БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг, төр хувийн хэвшлийн байгууллагуудын гадна орчны их цэвэрлэгээг тогтмол хийх ажил өрнүүлж эрүүл аюулгүй цэвэр орчин бий болгох, Аялал жуулчлалын бүс нутаг дахь уул овооны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх хүрээнд улсын хэмжээнд 46.411 га талбайд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нийт 42.627 хүн, 10.947 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт шилжүүлсэн байна.
Түүнчлэн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 66.803 сэг зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналт доор халдваргүйжлийг хийж, булшилсан байна.
Мөн аялал жуулчлалын бүсэд болон тусгай хамгаалалттай газарт байгаа 2023 оны 05 дугаар сарын 28-ны байдлаар 21 аймгийн стандартын бус 1100 орчим жорлонг буулгасан байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.