Хянах цонхон дээрээ үлдээсэн нарны шилэнд гэрэл ойж, машин нь шатжээ

Машин дотроо нарны шил үлдээснээс болж гал гарсан явдал Их Британид гарчээ
Их Британийн Нуталл тосгонд машины хянах самбар дээрээ нарны шил үлдээж явсны улмаас гал гарсан байна. Ноттингхэпмширийн гал түймрээс аврах алба өнгөрсөн бямба гарагт (2023.05.27) машин шатаж байна гэх дуудлага 17:05 минутад (Их Британийн цагаар) хүлээн авч яаралтай очин унтраажээ.
Тус гал түймрээс аврах алба мэдээлснээр хянах самбар дээр үлдээсэн нарны шил гэрэл ойлгосны улмаас гал гарсан байна. Тухайн өдөр агаарын температур 20 давж халсан юм.
Ноттингхэпмширийн гал түймрээс аврах алба Твиттер дээр мэдэгдэл хийхдээ “Нар их шарж байгаа тул гал гарах эрсдэлтэйг анхаараарай. Бид саяхан машины хянах самбар дээр орхисон нарны шилнээс болж гарсан галыг унтраалаа. Ийм болохоор гэрэл ойлгодог зүйлүүдийг нарны шууд тусгалаас хол байлгаарай” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.