Нийгэм мэдээ

60 жилийн өмнө ширгэсэн Цойцон нуур сэргэжээ

Хөвсгөл аймагт Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх зорилготой төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төсөл үр дүнгээ өгч Цойцон нуур устай болж, усны шувууд ч ирсэн байна.

Тодруулбал, Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. Мөн 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан энэхүү нуур ширгэсэн байна.

Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус нуурыг сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байдаг. Үүний хүрээнд өнгөрсөн зун төслийнхөн ажлынхаа 90 гаран хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн наймдугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж, сэргэж эхэлжээ.

Цойцон нуур сэргэснээр Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэж байгаа  аж.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-06-05 16:34

Buyantai uil hiisend bayarlalaa.

Б. Ганбаатар
Б. Ганбаатар
2023-06-05 19:03

Хурай хурай хурай хураа хайрлаарай

Зочин
Зочин
2023-06-06 01:15

Ашгүй дээ, сайхан мэдээ байна

зочинмМанхэрдэнэ
зочинмМанхэрдэнэ
2023-06-06 09:00

Энэ сайхан ажил бүтээн байгуул�##�т болсон шүү Одоо Цойцон нуур дүүрч Буяант гол үүсэж байнадаа хурай хурай хурай

Зочин
Зочин
2023-06-06 20:29

Ийм сайхан юм дуулах гэж. хувьтай юм аа, бид.

Зочин
Зочин
2023-06-07 09:07

mongiin bicheh ymar shaardlga bnaa

Холбоотой мэдээ

Back to top button