Жуулчид ирлээ, 00 бэлэн үү

Аялал жуулчлалын бүсийг "НҮХЭН ЖОРЛОН"-гоос салгах даалгавар жилийн өмнө гарсан ч хэрэгжихгүй байсан тул энэ хавраас хүчээр буулгаж эхэлсэн. Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу автозам болон аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж эхэлсэн.
Тус ажлын хүрээнд нийт 2523 нүхэн жорлонгоос 999-ийг нь буулгасан бол 982-ыг нь буулгах ажил үргэлжилж байгаа гэх мэдээллийг одоогоос сарын өмнө өгч байв. Тэгвэл энэхүү мэдээллээс нүхэн жорлонгийн асуудал аажмаар намжаад буй гэж хэлж болно.
Мөн энэ оныг "Монголд зочлох жил" болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор жуулчдын зам дагуу байрлах отоглох цэг ба стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд хамтран шийдэхээр ажиллаж буй гэх. Энэ ажлын хүрээнд БОАЖЯ ААН ариун цэврийн боловсон байгууламжийг байгуулах тохиолдолд газар олголтыг шууд хийж өгөх, боловсон ариун цэврийн байгууламжийг байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас суутгах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг буцаан олгох, ногоон зээлийн санхүүжилтээр дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Мөн аялал жуулчлалыг дэмжих 55 тэрбумын хөнгөлөлттэй зээлд тэргүүн зэрэгт хамааруулна гэж ч амласан. Харин аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн байгууламжтай болохгүй бол 2023 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазуудын газар ашиглах эрхийг цуцлахаар болсон.
Гэвч энэ бүхэн намжиж, шахалт үзүүлээд байсан албанынхан ч дуугархаа болив. Цаг хугацаа болоод амласан амлалтаар нь харвал аль хэдийнэ нүхэн жорлонгийн асуудал цэгцийг олж, боловсон нойлоор солигдчихсон байх ёстой атал биеллээ олоогүй хэвээр. Товчхондоо нураахаа чадсан ч босгохдоо хойрго, удаан хандав. Учир нь амралт, зугаалга, жуулчдын аяллын улирал аль хэдийнэ эхэлчихсэн энэ үед нойлын асуудал чухалд тооцогдоно.
Цаашлаад энэ зун олон аймгийн зуун жил буюу тэгш ой тохиож байгаа тул хөдөө гадаа зорчих иргэдийн тоо ч нэмэгдэнэ. Гэтэл эдгээр хөдөөг зорих аялагч, амрагчдын нойлын асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Иймд энэ олон мянган аялагч, амрагч, жуулчид хаана бие засах вэ гэдэг асуудал дахиад л хөндөгдөнө. Хамгийн сүүлийн тооцооллоор долоо хоногт манай улсыг зорин ирэх жуулчдын тоо 1400-1500-д хүрээд байна. Иймд манай улсад аялахаар өдөрт ирж байгаа 1500 жуулчин хаана бие засаж байгаа вэ, сайд аа...
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоол идэхгүй бие засахгүй байж байгаад явна биз. Аялаад сурчихсан улс долоо хоног тэвчих бол асуудалгүй байхаа.
Манайхан хэзээ ч боловсон гэмээр 00той болохгүй байхаа. Ард иргэд нь хэрэглэдэггүй, орк эмэгтэйчүүд хаа таарсан газраа хүндэрдэг учир 00 хэрэггүй. Үүнийг ойрд засаж чадахгүй дээ. Гадныханд л хэцүү байдаг гэхээс. Ккк
ezengui ulsiin medliin tuuht dursgaliin gazaruudiin jorlong nuurschdiin hussan munguur bolon zeeliin sangiin ergen tulultuur soli.huviin hevshiinhen uursduu solino biz.
Хүн төрөлхтөн бие засаад сүвээ угаадаг болоод нэлээд хугацаа өнгөрчээ.Одоо хэдүүлээ ялгадас цуглуулдаг модон амбаараа яриад байх уу