НИЙГЭМНийгэм мэдээ

"Кино урлагийг дэмжих сан төсөл санхүүжүүлэх шалгаруулалтаа зарлалаа"

Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 31-нд зарлажээ. Улмаар нэг сарын турш сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, энэ сарын 30-ны өдрөөр төсөл хүлээн авах хугацаа хаагдах юм.

Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал "Кино урлагийг дэмжих сангийн хуулийн хүрээнд тус сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журмын хэрэгжилтийг хангахаар ийнхүү сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Ингэхдээ хоёр төрлөөр сонгон шалгаруулах юм. Үүнд,

  • эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилтийн
  • эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр нөхцөл байгаа аж.

Эдгээр нөхцөлд хамаарах дараах ангиллаар төслийг хүлээн авна. Тодруулбал,

  • Кино бүтээх төсөл
  • Кино наадам, сургалт зохион байгуулах төсөл
  • Кино наадам болон сургалтад оролцох төсөл
  • Хамтарсан кино төсөл юм" гэв.

Дээрх сан нь кино урлагийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, олон улсад сурталчлан таниулах зорилготой юм байна.

Зорилгын хүрээнд 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 21-ний хооронд нийт 67 төслийг хүлээн авч үүнээс 11 төсөлд санхүүжилтийг олгож эхэлсэн билээ.

Санхүүжилт олгосон төслүүдээс дурдвал кино найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт гэр бүлийн кино

  • “Алдагдсан өдрүүд” УСК,
  • “Алтан өргөө олон улсын кино наадам”
  • “Ю тийм” ХХК
  • “Амира олон ангит хүүхэлдэйн кино” зэрэг уран бүтээлд санхүүжилт олгосноос эхний төслүүд олон нийтийн хүртээл болоод буй.

Түүнчлэн 76 дахь Каннын олон улсын кино наадамд оролцсон байдаг. Ингэхдээ тус олон улсын наадамд тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд өөрийн улсын албан ёсны павильон болон "Монгол өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Тус кино наадмын үеэр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь Малайз, Япон, Франц, Их Британи, Морокко, Индонез, Филиппин, Сингапур, Тайвань зэрэг улсын кино зөвлөлийн удирдлагуудтай уулзалт хийсэн ба цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн ажээ.

Тодруулбал, Бүгд найрамдах Солонгос улсын кино урлагийн зөвлөлтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан төдийгүй хүний нөөцийг сайжруулах чадавхжуулах чиглэлээр Казакстан улсын кино институт болон Малайз улсын “My lab” хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзалт хийн санал солилцсон байна.

Эл наадамд манай улсаас анх удаа "Un Certain Regard" төрөлд албан ёсоор нэр дэвшсэн найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" УСК-ны ерөнхий зураглаач Д.Давааням, хамтарсан продюсер С.Батхишиг болон сонгон шалгаруулалтаар хоёр уран бүтээлчийг дэмжин оролцжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-07 14:12

Төсвийн мөнгө ард түмний хөрөнгөөр гараа угаасан ганц 2 жингэрүүд ихсэх төлөвтэй. Ундармаа та 2 авсан зээлээ төлөөрэй

Холбоотой мэдээ

Back to top button