Танилц: "Hero Intercontinental Cup-2023"-т оролцох багийн бүрэлдэхүүн

ОУХБХ-ны өдрүүдээр (FIFA DAYS) Энэтхэг улсад "Hero Intercontinental Cup 2023" хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагдахаар болсон билээ.
Вануату, Ливан, Монгол, Энэтхэг зэрэг дөрвөн улсын шигшээ баг тоглох энэ тэмцээн зургаадугаар сарын 9-18-ны өдрүүдэд Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тэгвэл уг тэмцээнд оролцох гарааны бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Уг бүрэлдэхүүнд тамирчин Г.Ганбаяр багтсаныг онцлууштай. Тэрбээр Словакийн "Комарно" клубийн хамт 2022-2023 оны улирлыг амжилттай дуусгаж, лигийн тэмцээндээ хүрэл медаль, цомын тэмцээндээ шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн. Энэ нь "Комарно" багийн 123 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтууд нь болсон юм. Мөн тэрээр Словакийн лигийн тойргийн бэлгэдлийн багт дөрвөн удаа нэрлэгдсэн билээ.
Харин дасгалжуулагчаар Японы хөл бөмбөгийн холбооноос 2021 онд Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг дасгалжуулахаар томилогдсон Оцүка Ичиро ажиллах юм.
Э.ГАНБАЯР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.