ДЭЛХИЙ

Сири дүрвэгч халдлага үйлдсэнд Эммануэль Макрон эмгэнэл илэрхийлжээ

Франц улсын зүүн өмнөд хэсэгт байрладаг Аннеси тосгонд хутгатай этгээд хүмүүс рүү халдсаны улмаас хоёр бага насны хүүхэд, нэг өндөр настай иргэний биеийн байдал маш хүнд байна. “AFP” агентлаг мэдээлснээр Сири улсаас дүрвэж ирсэн 45 настай эрэгтэй энэхүү хэргийг үйлджээ.

Орон нутгийн цагаар 09:45 минутад хэрэгтэн хүүхдүүдээ салхилуулж байсан хүмүүс рүү дайрч, хутгатай халдан, хэргийн газраас зугтаж байхдаа ойролцоо алхаж явсан өндөр настныг хутгалсан байна. Цагдаа нар хэрэгтнийг хөл тус газарт нь буудаж хөдөлгөөнгүй болгон баривчилсан аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улсыг нь цочирдуулсан хэрэг тохиолдлоо хэмээн халдлага өртсөн хүмүүс болон тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Одоогийн байдлаар хэрэгтэн Исламын экстремист бүлгэмтэй холбоотой эсэхийг илтгэх баримт олдоогүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button