Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Бэлх, Сэлх, Тэрэлж, Богд ууланд хор цацна

2023 оны зургаадугаар сарын 9-16-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын Дархан Цаазат Газар, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх юм байна.
Тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис гэдгийг албаны хүмүүс онцлов.
Иргэд, олон нийтийг дээрх өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас сэрэмжлүүлжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.