Нийгэм мэдээ

Европын орнуудын эдийн засаг агшсан ч ажил эрхлэлт нэмэгджээ

Евро бүсийн орнууд энэ жилийн эхний улиралд эдийн засгаараа "ширгэсэн" байна. “Eurostat” фирмийн пүрэв гарагт (2023.06.08) гаргасан тайланд Европын төв банкнууд бодлогын хүүгээ нэмсээр байгаа нь эдийн засгийн өсөлтийг бууруулах болно хэмээжээ.

Тус бүсийн 20 гаруй орны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний улиралд 2022 оны сүүлийн улиралтай харьцуулахад 0.1 хувиар буурсан байна. Ингэснээр Евро бүсийн эдийн засаг хоёр улирлын турш буурч уналтад оров. Хоёр улирлын турш эдийн засаг буурахыг зарчмын хувьд эдийн засгийн уналт гэж үздэг.

“Oxford Economics” фирмийн эдийн шинжээч “Дотоодын эрэлт тийм ч сайн биш байна. Мөнгөний бодлого нь хөрөнгө оруулалтыг бууруулж, инфляцын өсөлт хэрэглээг хязгаарлаж байгаа тул цахилгааны үнийг бууруулсан ч өсөлт удаан явагдах болно” гэсэн байна. Евро бүсийн эдийн засаг ширгэсэн ч ажил эрхлэлтийн өсөлт нэмэгджээ. 2022 оны 4-р улиралд ажил эрхлэлтийн өсөлт 0.3% байсан бол энэ жилийн эхний улиралд 0.6% болж өссөн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button