Нийгэм мэдээ
"Талын салхи": Мотоциклтой цуваа Сүхбаатарын талбайгаас хөдөлнө

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтэй хамтран, “Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээ 12:00 цагаас Сүхбаатарын талбайд боллоо.
Хөтөлбөрийн хувьд, мото наадамд оролцогчид 16.00 цагаас цуваа болон "Чингисийн хүрээ цогцолбор" руу хөдлөх бөгөөд 18:00 цагт "Чингисийн хүрээ цогцолбор"-т амьд хөгжмийн шоу тоглолт хийнэ.
Энэ удаагийн наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй оролцогч оролцох ажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.