ДЭЛХИЙ

Канадад гарч буй түймрийн улмаас АНУ-ын зүүн эрэг түгшүүр зарлалаа

Канадад гарч буй түймрийн утаа урд зүг рүү нүүснээс болж АНУ-ын зүүн эрэгт оршдог мужуудад сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоож, агаарын тээврийн хөдөлгөөн удааширч, олон сая Америкчуудыг гэртээ байхыг анхааруулсан байна. АНУ-ын Үндэсний цаг уурын алба зүүн эрэг даяар агаарын чанар түгшүүрийн хэмжээнд хүрснийг мэдэгджээ.

Ерөнхийлөгч Жо Байден “Агаарын чанар аюултай түвшинд хүрсэн бүсэд амьдардаг америкчууд, ялангуяа эрүүл мэндийн асуудалтай хүмүүс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд орон нутгийн удирдлагуудаа сайн сонсох хэрэгтэй” гэсэн юм. “AccuWeather” цаг уурын сайт АНУ-ын зүүн хойд хэсгийг сүүлийн 20 жилд байгаагүй их хэмжээний утаа бүрхсэн гэж мэдээлсэн байна.

АНУ-ын хилийн даван Канадаас ирж буй утаа нь 38 мянган км2 ой мод шатсаны улмаас үүссэн юм. Энэхүү түймэр тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хохиролтой ойн түймэр болох магадлалтай өндөр байна. Одоогийн байдлаар түймрийн улмаас 120 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button