Нийгэм мэдээ

Онгоцны ослоор сураггүй болсон хүүхдүүдийг 40 хоногийн дараа оллоо

Амазон ширэнгэн ойн Колумб улсын нутаг дэвсгэрт оршдог хэсэгт онгоц осолдсоны дараа алга болсон дөрвөн хүүхдийг 40 хоногийн дараа эсэн мэнд олсон байна. Тэр дөрвөн хүүхдийн хамгийн бага нь нэг настай юм. Хүүхдүүд ээжтэйгээ хамт тавдугаар сарын 1-ий өдөр Араракуара тосгоноос Сан Хосе дель Гуавиаре хот руу нисэж явжээ.

Сууж явсан “Cessna 206” загварын онгоцны хөдөлгүүр эвдэрч тусламжийн дохио өгсний дараа осолдсон байна. Харамсалтайгаар хүүхдүүдийн ээж, хоёр нисгэгч ослын улмаас амьсгал хураажээ. Тусламжийн дохио ирсний дараа аврах анги, зэвсэгт хүчний алба хаагчид хамтран томоохон эрэл хайгуулын ажил эхлүүлсэн байна.

Азаар хүүхдүүд ослоос амьд үлдэж 40 өдрийн турш зэрлэг амьтад дүүрэн ширэнгэн ойд бие биеэ асран амь зогоож чаджээ. Тэднийг аврагч нар хөлийн мөрөөр нь хайж олсон аж. Хайгуулын баг тэднийг олоход хүүхдүүд өөрсдөдөө зориулж жижиг хэмжээний урц барьсан байжээ. Колумб улсын Ерөнхийлөгч Густаво Петро хүүхдүүдийг эсэн мэнд олж улс даяар баяр баясал боллоо хэмээсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button