Нийгэм мэдээ

Үйл явдал: Таван сарын статистик танилцуулна

Өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлуудын тойм мэдээллийг хүргэе.

“Корпорэйт конвеншн” төвд

08:30-17:30 цагт Монголын дүрс оношилгооны эмчилгээний Радиологийн үндэсний чуулган болно.

ШУТИС-д

09:00 цагт  БШУЯ, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023" олон улсын хурал эхэлнэ.

Төрийн ордонд 

10.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

ГХЯ-нд

10:00 цагт "Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023" олон улсын хуралдаан үргэлжилж, залуу судлаачдын форум болно. 

ШУА-д

11:00 цагт "Академич П.Нямдаваа алтан медаль" шагнал гардуулах ёслол болно. Хоёр жил тутамд олгодог тус шагналыг судлаач, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү хүртэж байна. 

ҮСХ

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг танилцуулна.

МУИС-д

16:00 цагт Манай улсад айлчилж буй НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” лекц илтгэл тавина.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Нийслэлийн АН, АН-ын Эрх чөлөө төвөөс Хотын дарга Д.Сумъяабазар, МАН-ын хүчирхийлэл гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ

12:00 цагт “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн талаар танилцуулахаар тус аймгийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлав. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button