НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөл аймагт "Цаатан фестиваль" болно

Хөвсгөл аймагт "Цаатан фестиваль" ирэх сарын буюу долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд болох товтой байна. Тус фестивалийг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулах ажээ.

Фестивалийн үеэр, цааны уралдаан үзэж, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авхуулах боломжтой юм байна. 

"Цаатан фестиваль" нь цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилготой.  

Ингэхдээ Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулаах гэж байна. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button