Нийгэм мэдээ

Хөвсгөлд 12 ААН зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчил гаргажээ

БОАЖЯ-аас Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж байна.

Хяналт, шалгалтыг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг явуулж байна. Шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор:

  • Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7,
  • Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5,
  • Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5,
  • Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5,
  • Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25  зөрчил илрүүллээ.

Илэрсэн зөрчилд:

  • Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх;
  • Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;
  • Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;
  • Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;
  • Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button